Гэтлэл 34

34
Мосе шинэ хавтангууд хийв
(Дх 10:1–5)
1ЭЗЭН, Мосед айлдан
—Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө бэлтгэ. Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичнэ. 2Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө зогс. 3Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Хонин сүрэг, үхэр сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв. 4Ингээд ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.
5Тэгэхэд ЭЗЭН үүлэн дотор буун ирж, тэнд түүнтэй хамт зогсоод ЭЗЭНий#34:5 3:14 үз. нэрийг тунхаглав. 6ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа
—ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ.#Гэт 20:5–6; Тоо 14:18; Дх 5:9–10, 7:9–10 7Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж,#34:7 эсвэл мянга мянган үед хадгалж хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв. 8Мосе яаран газарт доош бөхийж, мөргөв. 9Тэрээр
—Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.
Гэрээг дахин сэргээв
(Гэт 23:14–19; Дх 7:1–5, 16:1–17)
10Тэгэхэд Бурхан
—Харагтун, Би гэрээ байгуулж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би бүх ард түмний чинь өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь чамд Миний хийх гэж байгаа үйлс аймшигтай юм. 11Энэ өдөр чамд Миний юу тушааж байгааг сахигтун. Үзэгтүн, амори, канаан, хит, периз, хиви болон иебусчуудыг Би та нарын өмнөөс хөөж гаргаж байна. 12Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно. 13Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.#Дх 16:21 14Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН нь хартай Бурхан билээ. 15Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Учир нь тэд бурхдаа даган завхайрч, бурхдадаа тахил өргөх үед хэн нэгэн нь чамайг урьж тэр тахилаас нь чи идэх вий. 16Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий. 17Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.#Гэт 20:4; Лев 19:4; Дх 5:8, 27:15
18Чи Исгээгүй талхны баярыг сахь. Чамд Миний тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоон өдөр исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.#Гэт 12:14–20; Лев 23:6–8; Тоо 28:16–25 19Хэвлийг анх нээгч бүхэн, мал сүргийн чинь үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.#Гэт 13:2 20Харин илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган бүрийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.#Гэт 13:13 21Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.#Гэт 20:9–10, 23:12, 31:15, 35:2; Лев 23:3; Дх 5:13–14 22Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ.#Лев 23:15–21,39–43; Тоо 28:26–31 23Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, ЭЗЭН Бурханы өмнө үзэгдэх ёстой. 24Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд гурван удаа чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунахайрахгүй. 25Чи Миний тахилын цусыг исгэх хөрөнгөтэй хамт бүү өргө. Алгасал баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.#Гэт 12:10 26Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.#Дх 14:21, 26:2 27Дараа нь Мосед ЭЗЭН
—Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. 28Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив.
Мосегийн гэрэлтсэн царай
29Мосе Синаи уулнаас бууж ирж байв. Түүнийг бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байв. Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе мэдсэнгүй.#2Ко 3:7–16 30Тэр үед Аарон ба Израилийн хөвгүүд бүгд Мосег харахад, үзэгтүн, нүүрнийх нь арьс гэрэлтсэн байсан бөгөөд тэд түүнд ойртохоос эмээв. 31Мосе тэднийг дуудсанд Аарон, бас хотол түмний бүх удирдагч түүн дээр эргэн ирж, Мосе тэдэнтэй ярилцав. 32Дараа нь Израилийн хөвгүүд бүгд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНээс өөрт нь айлдсан болгоныг Мосе тэдэнд тушаав. 33Мосе тэдэнтэй ярьж дуусаад нүүрэн дээрээ бүтээлэг тавив. 34Харин ЭЗЭНтэй ярихаар өмнө нь очих болгондоо Мосе гарах хүртэлээ бүтээлгээ авдаг байлаа. Тэр гарч ирээд юу тушаасныг Израилийн хөвгүүдэд ярих үед 35Израилийн хөвгүүд Мосегийн царайг хардаг байсан бөгөөд нүүрнийх нь арьс гэрэлтэж байдаг байв. ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртэлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 34: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү