Езекиел 10
10
ЭЗЭНий цог жавхлан Иерусалимыг орхив
1Тэгээд би харлаа. Харагтун, херубуудын толгой дээрх огторгуйн мандалд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байв.#Езк 1:26; Илч 4:2 2Тэр маалинган хувцас өмссөн хүнд
—Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр атгаа дүүргэн хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.#Илч 8:5 3Өнөөх хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байлаа. Тэгээд дотоод хүрээг үүл дүүргэв. 4Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубээс дээшлэн сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв. 5Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсдов. 6Тэгээд тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан
—Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээхэд өнөөх нь дотогш орж, дугуйны дэргэд зогсов. 7Тэгэхэд херубуудын дунд байсан гал уруу нэг херуб нь херубуудын хоорондоос гараа сунган галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр алган дээр түүнийг тавив. Тэр түүнийг нь аваад гарав. 8Херубуудын далавчных нь доор хүний гарын дүрстэй юм харагдав. 9Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байлаа. Дугуйнуудын төрх нь биндэръяан гялбаа адил байв.#Езк 1:15–21 10Дүр төрх нь гэвээс тэд дөрвүүлээ нэг адил, дугуйны дотор дугуй буй мэт байв. 11Тэд хөдлөн, дөрвөн зүгийн алийг нь ч чиглэн явахдаа эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, чиглэсэн зүгээ даган явж байв. 12Бүхий л бие, нуруу, гар, далавч нь бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.#Илч 4:8 13Намайг сонсож байхад тэр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ. 14Тусбүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр мөн дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.#Езк 1:10; Илч 4:7 15Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биетүүд юм. 16Херубуудыг явахад дугуй ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуй ч эргэж, эс салан дэргэд нь байв. 17Херубуудыг тогтуун зогсох үед дугуй ч тогтуун зогсож, дээшээ хөөрөхөд нь дугуй ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биетүүдийн сүнс тэдний дотор байсан. 18Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр тогтлоо. 19Херубууд нь одохдоо нүдний минь өмнө далавчаа дэлгэн дэргэдэх дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход нь Израилийн Бурханы цог жавхлан дээр нь байв. 20Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биетүүд юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв. 21Тэд тусбүр дөрвөн нүүртэй, тусбүр дөрвөн далавчтай байв. Далавчных нь доор хүний гар мэт хэлбэртэй юм байв. 22Тэдгээрийн нүүрний төрх нь, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр царай төрхтэй адил байв. Тусбүр чигээрээ урагшлав.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: