Езекиел 11
11
Нүгэлт удирдагчдад ирэх шийтгэл
1Түүнээс гадна, Сүнс намайг өргөж ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсанд ард түмний ноёд болох Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар дунд нь байхыг би үзлээ. 2Тэр надад
—Хүний хүү, энэ хотод байгч хүмүүс ёс бусыг сэдэж, ёрын муу зөвлөгөө өгч, 3“Байшин барих цаг нь болоогүй! Энэ хот бол тогоо, бид бол мах” хэмээдэг. 4Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү чи, эш үзүүл гэв. 5Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, надад
—“ЭЗЭН ингэж айлдаж байна” гэж хэл. “Израилийн гэр ээ, та нарын юуг хэлж, юу ухаан санаандаа бодож байгааг чинь Би мэднэ. 6Та нар энэ хотод олныг алж, гудамжнуудыг нь алагдагсдаар дүүргэж байна.” 7Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан алагдагсад болбоос мах, энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэр дотроос гаргана. 8Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илд авчирна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9Би та нарыг тэр дундаас гаргаж, гаднынхны гарт тушааж, та нарын эсрэг шүүхийг гүйцэтгэнэ. 10Та нар илдэнд цохиулан унана. Би та нарыг Израилийн хил хязгаар дотор шүүх бөгөөд Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэднэ. 11Энэ хот та нарт тогоо, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хязгаар дотор та нарыг шүүнэ. 12Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн шийдвэрүүдийн дагуу үйлдсэн” гэв. 13Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унаж чанга дуугаар хашхиран
—Аяа, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэлээ.
Израилийг ЭЗЭН сэргээнэ
14Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж
— 15Хүний хүү, ах дүү, хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчид “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн” гэлээ. 16Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»” 17Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, тараагдсан нутгуудаас чинь та нарыг буцаан авчраад, Израилийн нутгийг Би та нарт өгнө.»” 18Тэд тэнд ирэх цагт ой гутам хамаг юм, хамаг жигшүүрийг тэндээс зайлуулахдаа 19Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь#Езк 36:26–28 20тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. 21Харин ой гутам, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн замналыг нь Би толгой дээр нь буцаан буулгана гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.
22Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан бөгөөд Израилийн Бурханы цог жавхлан дээр нь эргэлдэв.#Езк 43:2–5 23ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. 24Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. 25Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 11: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: