Галат 4

4
1Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдаг. 2Харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн доор байдаг гэж хэлэх байна. 3Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс#4:3 ертөнцийн махбодын сүнс. гэгчийн боолчлолд байсан. 4Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүг Бурхан илгээсэн юм. 5Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм.#Ром 8:15–17 6Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба,#4:6 Арамаар Аав аа Аав аа” гэж дууддаг. 7Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн.
Паул галатчуудыг зэмлэв
8Тэгвэл та нар урьд нь Бурханыг мэдэхгүй байхдаа мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан. 9Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг таньсан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй язгуур юмсад#4:9 4:3 үз. дахин буцаж очихыг, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ? 10Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг. 11Би та нарын төлөө дэмий хоосон зүдэж зүтгэсэн байх вий гэж та нарын төлөө айж байна. 12Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй. 13Махбодынхоо мөхөсдөлөөр анх би та нарт сайнмэдээг тунхагласныг та нар мэднэ. 14Махбод минь та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэрэлч адил, Христ Есүс адил хүлээж авсан. 15Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье. 16Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би дайсан чинь болсон хэрэг үү? 17Та нарын төлөөх тэдний хичээнгүйлэл нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс холдуулахыг хүсдэг аж. 18Магтууштай үйлсийн дотор зөвхөн намайг хажууд чинь байхад ч бус, харин үргэлж хичээнгүйгээр байх нь сайн юм. 19Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна. 20Би яг одоо та нарын дэргэд байн, хоолойн өнгөө өөрчлөхийг хүснэ. Учир нь би та нарын тухайд эргэлзэв.
Хагар Сара нарыг харьцуулав
21Хуулийн доор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү? 22Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг.#Эх 16:15, 21:2 23Харин шивэгчний хүү махбодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн. 24Үүнийг үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ. 25Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна. 26Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. 27Учир нь
“Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи
баярлагтун.
Төрөх зовлонг туулаагүй чи
бахдан дуулж, хашхир.
Учир нь ганц бие эмэгтэйн
хүүхдүүд
Нөхөртэй нэгнийхээс
илүү олон болно”
гэж бичигдсэн байдаг.#Иса 54:1 28Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. 29Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна.#Эх 21:9–10 30Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг.
31Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.

Одоогоор Сонгогдсон:

Галат 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү