Эхлэл 15
15
Бурхан, Абрамтай гэрээ хийв
1Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж
Абрам аа, бүү ай!
Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.
2Абрам
—Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн#15:2 Еврейд нь энэ тодорхой бус. Елиезер юм гэв. 3Абрам цааш нь
—Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. 4Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж
—Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд, 5түүнийг гадагш гаргаж
—Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд
—Үр удам чинь ийм олон болно гэж айлдав.#Ром 4:18; Евр 11:12 6Тэгээд Абрам, ЭЗЭНд итгэсэнд Эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов.#Ром 4:3; Гал 3:6; Иак 2:23
7Тэрээр Абрамд
—Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд 8Абрам
—БУРХАН Эзэн минь! Энэ газрыг өвлөн авахаа би хэрхэн мэдэх вэ? гэж хэлэв. 9ЭЗЭН түүнд
—Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, хязаалан эр хонь, хүүрзгэнэ, өсвөр тагтаа зэргийг ав гэв. 10Абрам тэр бүхнийг авч хоёр таллан хуваагаад, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувуудыг хуваасангүй. 11Махчин шувууд цогцсууд дээр бууж ирэхэд Абрам үргээж хөөв.
12Нар шингэх үеэр Абрам гүн нойронд автсан бөгөөд харагтун, түнэр харанхуй хийгээд айдас хүйдэс түүнийг нөмрөв.#Иов 4:13–14 13ЭЗЭН, Абрамд
—Чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана гэдгийг мэдтүгэй.#Гэт 1:1–14; Үйл 7:6 14Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ.#Гэт 12:40–41; Үйл 7:7 15Чиний хувьд, чи урт наслаад, эцэг өвгөд уруугаа амар тайвнаар очиж, тавигдах болно. 16Харин тэд дөрөв дэх үедээ нутагтаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын хилэнц арай дүүрээгүйгээс тэр болой гэжээ.
17Нар шингэж харанхуй болох үед, харагтун, утаат зуух ба галт бамбар нөгөө хуваагдсан махнуудын дундуур гарчээ.
18Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж
—Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.#Үйл 7:5 19Тэнд кен, кениз, кадмон, 20хит, периз, рефаим, 21амори, канаан, гиргаш болон иебусчууд байдаг юм гэв.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: