Эхлэл 35

35
Иаков Бетелд буцаж ирэв
1Бурхан, Иаковт
—Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.#Эх 28:11–17 2Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ
—Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ цэвэрлэн, хувцсаа сольцгоо! 3Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний шаналант өдөр надад хариу өгч, хаана ч явсан надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв. 4Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.
5Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй. 6Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирлээ. 7Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел гэж нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ. 8Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохно царс модны доор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.
9Иаковыг Паддан-Арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв. 10Бурхан түүнд
—Чамайг Иаков гэдэг,
Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй,
Харин чиний нэр Израиль болно
гээд түүнийг Израиль гэж нэрлэжээ.#Эх 32:28 11Бурхан түүнд
—Би Төгс Хүчит Бурхан байна.
Чи үржигтүн, олшрогтун!
Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч,
Хаад бас чамаас төрж гарах болно.#Эх 17:4–8
12Би Абрахам Исаак нарт өгсөн тэр газраа чамд бас өгнө.
Би бас чамаас хойших чиний үр удамд ч тэр газрыг өгнө гэв.
13Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээш одов. 14Өөртэй нь Бурханы ярьсан тэр газарт Иаков нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь ундаан өргөл, тос цутгажээ.#Эх 28:18–19 15Өөртэй нь Бурханы ярьсан тэр газрыг Бетел гэж Иаков нэрлэв.
Бениамин төрж Рахел өөд болов
16Тэднийг Бетелээс хөдлөөд Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ. 17Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь
—Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв. 18Тэрээр нас эцэслэж, амь тавихдаа хүүгээ Бен-они#35:18 Бен-они: евр. “зовлонгийн хүү” гэсэн утгатай. гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин#35:18 Бениамин: евр. “хувьтай хүү” гэсэн утгатай. гэж нэрлэв. 19Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав. 20Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө гэж нэрлэгдсээр байна. 21Израиль дахин цааш хөдөлж Едерийн цамхгийг өнгөрөөд майхнаа босгов.
22Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ.#35:22 ЭНО-д уурлажээ Еврейд нь ийм үг байхгүй. #Эх 49:4
Иаков арван хоёр хүүтэй байв. 23Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун билээ. 24Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр билээ. 25Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр билээ. 26Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр билээ. Тэд бол Паддан-Арамд төрсөн Иаковын хөвгүүд болно.
Исаак өөд болов
27Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.#Эх 13:18 28Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ. 29Өндөр насыг насалж өтөлсөн Исаак амьсгал хураан нөгчөөд, өөрийнхөндөө нийлсэнд хүү Есав Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 35: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү