Еврей 10
10
Бүгдийн төлөө өргөсөн Христийн тахил
1Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй. 2Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнт цэвэршигдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахил өргөхөө больсон байх байсан биш үү? 3Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй. 4Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. 5Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ
“Та өргөл ба тахилыг хүсээгүй,
Харин Та Надад бие бэлдсэн.#Дуу 40:6–8
6Шатаалт ба нүглийн тахилыг
Та эс таалав.
7Тэгээд Би
«Үзэгтүн. Бурхан минь,
Хүслийг тань үйлдэхээр
Би ирлээ.
Миний тухай хуйлмал номд
бичигдсэн» гэж хэлсэн”
гэв. 8Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. 9Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. 10Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. 11Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.#Гэт 29:38 12Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба#Дуу 110:1 13тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. 14Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ. 15Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр
16“Эзэн айлдаж байна.
«Тэр өдрүүдийн дараа
Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм.
Би хуулиудаа тэдний
зүрхэнд тавина.
Тэдгээрийг
ухаан санаанд нь бичнэ»
гээд,#Иер 31:33 17цааш нь
«Би цаашид тэдний нүглийг
Тэдний ёс бус явдлыг
эс санана»”
гэжээ.#Иер 31:34 18Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог.
Тэвчээрийн дуудлага
19Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, 20махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, 21мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул 22хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.#Лев 8:30; Езк 36:25 23Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. 24Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, 25хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. 26Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. 27Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ.#Иса 26:11 (LXX) 28Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг.#Дх 17:6, 19:15 29Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?#Гэт 24:8 30Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ.#Дх 32:35–36 31Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг. 32Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун. 33Буруутгал болон цөхрөл дотор үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан. 34Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан. 35Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. 36Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.
37“Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.
Эс саатна.#Хаб 2:3–4 (LXX)
38Харин зөвт хүн итгэлээр амьдарна.
Хэрэв тэр ухрах аваас
Сэтгэл минь түүнийг эс таална”
гэжээ. 39Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.
Одоогоор Сонгогдсон:
Еврей 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: