Еврей 9
9
Дэлхийн болон тэнгэрийн асар
1Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж. 2Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм.#Гэт 26:1–30, 25:23,31 3Хоёр дахь хөшигний ард “Ариунаас ариун газар” гэгддэг асар байв.#Гэт 26:31–33 4Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.#Гэт 30:1–6, 25:10–16, 16:33; Тоо 17:8–10; Гэт 25:16; Дх 10:3–5 5Хэлтрүүлгийн тагийг халхлагч алдрын херубууд дээр нь байсан. Гэвч одоо энэ талаар нэгбүрчлэн ярьж чадахгүй.#Гэт 25:18–22 6Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд#Тоо 18:2–6 7харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ.#Лев 16:2–34 8Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нээгдээгүй хэвээр гэдгийг Ариун Сүнс харуулж байна. 9Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй. 10Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.
11Харин ирэх#9:11 ЗБ-т аль хэдийнээ ирсэн сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. 12Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон. 13Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,#Лев 16:15–16; Тоо 19:9,17–19 14тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ! 15Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой. 16Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй тогтоогдсон байдаг. 17Учир нь гэрээслэгч амьд байхад гэрээс нь хэзээ ч хүчинтэй болохгүй тул үхсэний дараа тэр нь хүчинтэй болох аж. 18Түүнчлэн анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм. 19Учир нь хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, балууны мөчрийн хамт авч, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,#Гэт 24:6–8 20“Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ. 21Үүнчлэн бас тэрээр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацсан.#Лев 8:15 22Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.#Лев 17:11
Христийн тахил нүглийг зайлуулдаг
23Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд ийнхүү цэвэршигддэг бол харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршигдэх шаардлагатай байв. 24Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ. 25Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв. 26Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм. 27Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг 28Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.#Иса 53:12
Одоогоор Сонгогдсон:
Еврей 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: