Исаиа 1
1
1Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.#2Ха 15:1–7, 15:32—16:20, 18:1—20:21; 2Шс 26:1—32:33
Иудагийн ёс бус байдал
2Тэнгэр ээ, сонсогтун.
Газар аа, чих тавигтун.
ЭЗЭН айлдаж байна.
“Өсгөж торниулсан үрс маань
Өөдөөс минь тэрслэн бослоо.
3Үхэр эзнээ,
илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал
Израиль харин таньдаггүй,
улс олон минь ухаардаггүй.
4Ай хөөрхий, нүгэлт үндэстэн,
хилэнцэд дарагдсан ард түмэн,
Хорлогчдын үр удам,
хөнөөгч хөвгүүд.
Тэд ЭЗЭНийг орхилоо.
Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон
Түүнээс ухарлаа.
5Юунд та нар ташуурдуулах гээд байна?
Юу гэж та нар урваж тэрслээд байна?
Толгой нь нэлдээ өвчтэй,
Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.
6Хөлийн улнаас толгой хүртэлээ
эрүүл газар алга.
Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй
Шарх, сорви, шалбархай яр л байна.
7Газар нутаг чинь эзгүйрч,
галд хотууд чинь шатаж,
Газар шороог чинь
та нарын нүүрэн дээр
гадаадынхан залгижээ.
Гаднынхны сүйтгэл хоосолжээ.
8Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг,
Өргөст хэмхийн талбай дахь шовгор#1:8 Манаачийн овоохой. юмуу
Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ
9Хэрэв түг түмдийн ЭЗЭН
Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол
Бид Содом мэт болж,
Гоморра шиг болох байлаа. #Эх 19:24; Ром 9:29
10Содомын захирагчид аа!
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Гоморрагийн хүмүүс ээ!
Бурханы маань зааварт чих тавигтун”
11ЭЗЭН айлдаж байна.
“Олон тахил чинь Надад юу юм бэ?
Хуцын шатаалт тахилд ч
бордсон үхрийн өөхөнд ч
Би бүр ханалаа.
Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму.#Амо 5:21–22
12Өмнө минь үзэгдэх л гэж та нар ирэхдээ
Хашааг минь дэвслээд бай гэж
хэн та нараас шаардав?
13Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун.
Утлага чинь Надад жигшүүртэй байна.
Шинэ сар, Амралтын өдөр,
Цуглааны дуудлага болох
Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ.
14Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг
Би үзэн ядму.
Тэдгээр нь Надад тээр төвөг болж,
Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү.
15Та нарыг гараа сарвайхад,
та нараас Би мэлмий буруулна.
Та нар олонтаа залбирсан ч
Би эс сонсоно.
Гар чинь цусаар бялдсан байна.
16Өөрсдийгөө угааж цэвэрлэ.
Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул.
Мууг хийхийг зогсоо.
17Сайныг үйлдэхийг сурцгаа.
Шударга ёсыг мэтгэ.
Дарлагдагсдыг тэтгэ.
Өнчнийг өмөөр.
Бэлэвснийг өмгөөл.
18“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч
цасан адил цагаан болно.
Хүрэн лугаа улаан боловч
ноос лугаа адил болно.
19Уриалгахнаар та нар
дагах аваас
Уул газрын сайныг иднэ.
20Эсэргүүцэж харин тэрсэлвээс
Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн
ЭЗЭНий ам айлдаж байна.
Доройтсон хот
21Итгэмжит хот яаж янхан болж байна?
Зөв шударгаар дүүрэн,
Үнэн зөв нь тэнд орогнож л байсан атал,
Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.
22Мөнгө чинь шаараг#1:22 Хог хаягдал, шаар шавхруу. болжээ
Дарсанд чинь ус хольжээ.
23Тэргүүлэгчид чинь тэрслэгчид,
хулгайчдын хамсаатан
Тэд бүгд хахуульд дурлагч,
шан харамж хөөцөлдөгсөд.
Өнчнийг тэд өмөөрдөггүй,
Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.
24Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн,
Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна.
“Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж,
Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.
25Өөдөөс чинь Би мутраа эргүүлж,
Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж
Хольц бүхнийг чинь арилгана.
26Шүүгчдийг чинь Би анхных шиг нь
Зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ.
Ингэсний дараа чи зөвт хот,
Итгэмжит хот гэж нэрлэгдэнэ.”
27Тийнхүү Сион үнэн шударгаар,
Түүний гэмшигсэд нь үнэн зөвөөр золигдоно.
28Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд
хамтдаа сүйрээд
ЭЗЭНийг орхигсод мөхнө.
29Таашаасан царснаасаа болж та нар ичнэ.
Таалсан цэцэрлэгээсээ болж бас гутамшиг болно.
30Учир нь та нар навчаа гөвсөн царс мэт,
Ус нь үгүй цэцэрлэг адил болно.
31Хүчтэн нь өмхөрсөн мод,
Үйлс нь оч адил болно.
Тэд хоёул хамт шатах агаад
Түүнийг нь унтраах хэн ч үгүй болно.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Исаиа 1
1
1Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.#2Ха 15:1–7, 15:32—16:20, 18:1—20:21; 2Шс 26:1—32:33
Иудагийн ёс бус байдал
2Тэнгэр ээ, сонсогтун.
Газар аа, чих тавигтун.
ЭЗЭН айлдаж байна.
“Өсгөж торниулсан үрс маань
Өөдөөс минь тэрслэн бослоо.
3Үхэр эзнээ,
илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал
Израиль харин таньдаггүй,
улс олон минь ухаардаггүй.
4Ай хөөрхий, нүгэлт үндэстэн,
хилэнцэд дарагдсан ард түмэн,
Хорлогчдын үр удам,
хөнөөгч хөвгүүд.
Тэд ЭЗЭНийг орхилоо.
Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон
Түүнээс ухарлаа.
5Юунд та нар ташуурдуулах гээд байна?
Юу гэж та нар урваж тэрслээд байна?
Толгой нь нэлдээ өвчтэй,
Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.
6Хөлийн улнаас толгой хүртэлээ
эрүүл газар алга.
Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй
Шарх, сорви, шалбархай яр л байна.
7Газар нутаг чинь эзгүйрч,
галд хотууд чинь шатаж,
Газар шороог чинь
та нарын нүүрэн дээр
гадаадынхан залгижээ.
Гаднынхны сүйтгэл хоосолжээ.
8Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг,
Өргөст хэмхийн талбай дахь шовгор#1:8 Манаачийн овоохой. юмуу
Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ
9Хэрэв түг түмдийн ЭЗЭН
Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол
Бид Содом мэт болж,
Гоморра шиг болох байлаа. #Эх 19:24; Ром 9:29
10Содомын захирагчид аа!
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Гоморрагийн хүмүүс ээ!
Бурханы маань зааварт чих тавигтун”
11ЭЗЭН айлдаж байна.
“Олон тахил чинь Надад юу юм бэ?
Хуцын шатаалт тахилд ч
бордсон үхрийн өөхөнд ч
Би бүр ханалаа.
Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму.#Амо 5:21–22
12Өмнө минь үзэгдэх л гэж та нар ирэхдээ
Хашааг минь дэвслээд бай гэж
хэн та нараас шаардав?
13Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун.
Утлага чинь Надад жигшүүртэй байна.
Шинэ сар, Амралтын өдөр,
Цуглааны дуудлага болох
Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ.
14Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг
Би үзэн ядму.
Тэдгээр нь Надад тээр төвөг болж,
Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү.
15Та нарыг гараа сарвайхад,
та нараас Би мэлмий буруулна.
Та нар олонтаа залбирсан ч
Би эс сонсоно.
Гар чинь цусаар бялдсан байна.
16Өөрсдийгөө угааж цэвэрлэ.
Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул.
Мууг хийхийг зогсоо.
17Сайныг үйлдэхийг сурцгаа.
Шударга ёсыг мэтгэ.
Дарлагдагсдыг тэтгэ.
Өнчнийг өмөөр.
Бэлэвснийг өмгөөл.
18“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч
цасан адил цагаан болно.
Хүрэн лугаа улаан боловч
ноос лугаа адил болно.
19Уриалгахнаар та нар
дагах аваас
Уул газрын сайныг иднэ.
20Эсэргүүцэж харин тэрсэлвээс
Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн
ЭЗЭНий ам айлдаж байна.
Доройтсон хот
21Итгэмжит хот яаж янхан болж байна?
Зөв шударгаар дүүрэн,
Үнэн зөв нь тэнд орогнож л байсан атал,
Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.
22Мөнгө чинь шаараг#1:22 Хог хаягдал, шаар шавхруу. болжээ
Дарсанд чинь ус хольжээ.
23Тэргүүлэгчид чинь тэрслэгчид,
хулгайчдын хамсаатан
Тэд бүгд хахуульд дурлагч,
шан харамж хөөцөлдөгсөд.
Өнчнийг тэд өмөөрдөггүй,
Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.
24Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн,
Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна.
“Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж,
Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.
25Өөдөөс чинь Би мутраа эргүүлж,
Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж
Хольц бүхнийг чинь арилгана.
26Шүүгчдийг чинь Би анхных шиг нь
Зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ.
Ингэсний дараа чи зөвт хот,
Итгэмжит хот гэж нэрлэгдэнэ.”
27Тийнхүү Сион үнэн шударгаар,
Түүний гэмшигсэд нь үнэн зөвөөр золигдоно.
28Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд
хамтдаа сүйрээд
ЭЗЭНийг орхигсод мөхнө.
29Таашаасан царснаасаа болж та нар ичнэ.
Таалсан цэцэрлэгээсээ болж бас гутамшиг болно.
30Учир нь та нар навчаа гөвсөн царс мэт,
Ус нь үгүй цэцэрлэг адил болно.
31Хүчтэн нь өмхөрсөн мод,
Үйлс нь оч адил болно.
Тэд хоёул хамт шатах агаад
Түүнийг нь унтраах хэн ч үгүй болно.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.