Исаиа 2
2
Бурханы ирээдүйн өргөө
1Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.
2Эцсийн өдрүүдэд
ЭЗЭНий өргөөний уул нь
Уулсын тэргүүн болж,
Толгодын дээгүүр өргөгдөнө.
Бүх үндэстэн түүнд цутгана.#Мик 4:1–5
3Олон ард түмэн ирээд
“Ирцгээ, ЭЗЭНий уул,
Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.
Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж,
бид жимээр нь алхах юм” гэцгээнэ.
Учир нь хууль Сионоос гарч,
ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.
4Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж,
Олон ард түмэнд шийдвэр гаргах болно.
Тэд илдээ анжисны хошуу,
жадаа хадуур болгон давтана.
Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй,
Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.#Иое 3:10
Ихэрхэлд ногдох шүүлт
5Иаковын гэр ээ, ирцгээ.
ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.
6Чи зам мөрөө алджээ,
Өө Иаковын гэр ээ,
Үнэхээр тэд филистчүүд шиг
Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч,
Гаднынхантай гар барилцаж байна.
7Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,
Эрдэнэсийн санд нь эцэс төгсгөл гэж алга.
Нутаг нь морьдоор дүүрч,
Тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга.
8Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн,
Тэд гарынхаа бүтээлд,
Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг.
9Тиймээс хүн номхтгогдож,
хүн басамжлагдсан ч гэсэн
Тэднийг бүү уучлаг.
10ЭЗЭНий аймшиг, жавхлант сүр хүчнээс нь зугтаж,
хавцалд шургаж, шороонд нуугдаг.#Илч 6:15; 2Тс 1:9
11Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж,
Хүний ихэмсэг зан номхтгогдож,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
12Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг
Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.
13Энэ нь Ливаны ихэмсэг өргөгдсөн бүх хуш,
Башаны бүх царс,
14Бүх ихэмсэг уул,
Байдгаараа өргөмжлөгдсөн хамаг толгод,
15Аливаа өндөр цамхаг,
Аливаа бэхлэгдсэн хэрэм,
16Таршишийн бүх усан онгоц,
Бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.
17Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож,
Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
18Шүтээнүүд оргүй алга болно.
19ЭЗЭН газрыг донсолгохоор босоход
Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө
Хүмүүс хадны агуй,
газрын ангал уруу орно.
20Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө бүтээсэн
Мөнгөн шүтээнүүд ба алтан шүтээнүүдээ
Сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.
21Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход
Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө
Хүмүүс хадны агуй,
хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.
22Хамартаа амьсгал нь байдаг
Хүмүүнд хандахаа боль.
Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.