Исаиа 24
24
Газар дэлхийд айсуй шүүлт
1Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. 2Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно. 3Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. 4Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. 5Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв. 6Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.
7Шинэ дарс хатаж,
Усан үзмийн мод нь гандана.
Наргианч зүрхтэй бүх хүн
санаа алдана.
8Бөмбөрийн хөгжөөнт дуу тасран,
Наргигчдын шуугиан зогсож,
Ятгын баясгалант эгшиг тасарна.
9Тэд дарс ууж дуулахаа болино.
Сархад уугчдад энэ нь гашуун болно.
10Самуурсан хот нурж,
Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.
11Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон,
Бүх баяр баясгалан уйтгар гуниг болов.
Дэлхийн зугаа цэнгэл арилав.
12Хотын дотор сүйрэл үлдэж,
Гулдан хаалга нь эвдрэв.
13Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг
Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил
Дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.
14Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна.
Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.
15Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж,
Далайн арлуудад Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун!
16Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна.
Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна.
Золгүй еэ, урвагч урваж,
Урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.
17Дэлхийн оршин суугч аа,
Аймшиг, нүх, занга нь дээр чинь байна.
18Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана.
Нүхнээс авиран гарагч нь занганд орно.
Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж,
Дэлхийн сууриуд ганхаж байна.
19Газар бутран эвдэрч,
Газар хагарч, газар хүчтэй ганхана.
20Дэлхий архичин шиг гуйвж,
Овоохой шиг дайвалзана.
Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж,
Дахин хэзээ ч үл босно.
21Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид,
Дэлхий дээрх газрын хаадыг
ЭЗЭН шийтгэнэ.
22Тэд гяндан дахь хоригдлууд мэт
Хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно.
Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.
23Тэгэхэд сар ичиж, нар гутна.
Учир нь түг түмдийн ЭЗЭН
Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж,
Ахмадуудынхаа өмнө
Сүр жавхлангаа байлгана.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 24: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.