Исаиа 25
25
Дарлалаас чөлөөгдсөний магтаал
1ЭЗЭН Та миний Бурхан!
Би Таныг өргөмжлөн
Таны нэрд талархал өргөнө.
Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа
Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.
2Учир нь Та хотыг овоо,
Бэхлэгдсэн хотыг балгас болгов.
Харийнхны шилтгээн нь хот байхаа больж,
Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.
3Ийм учраас хүчирхэг ард түмэн
Таныг алдаршуулна.
Харгис үндэстнүүдийн хотууд
Танаас эмээнэ.
4Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,
Шаналсан ядууст өмөг түшиг болж,
Шуурганаас хоргодох газар,
Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.
Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь
Хананы эсрэг аадар,
5Гантай газрын халуун лугаа адил билээ.
Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгах мэт
Та харийнхны үймээн шуугианыг дарав.
Харгис догшины дуу номхтгогдоно.
6Түг түмдийн ЭЗЭН
Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд
Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий
Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.
7Энэ уулан дээр Тэр
Ард түмний нүүрний халхавч,
Бүх үндэстний дээгүүр татсан
бүтээлгийг залгина.
8Тэр, үхлийг мөнхөд залгина.
Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин
Ард түмнийхээ зэмлэлийг
Бүх дэлхийгээс зайлуулна.
Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.#1Ко 15:54; Илч 7:17, 21:4
9Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна.
Тэр аврахыг бид хүлээж байсан.
Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ.
Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.
10ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина.
Өтөг бууцны шавхайд
сүрэл гишгэгдэх лугаа адил
Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.#Иса 15:1—16:14; Иер 48:1–47; Езк 25:8–11; Амо 2:1–3; Зеф 2:8–11
11Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг
Тэрээр дунд нь гараа дэлгэнэ.
Гэвч түүний омгийг
Гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.
12Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг
Тэр нураан доош хаяж,
Шороонд хүртэл нь түүнийг газарт хаяна.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 25: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.