Исаиа 7
7
Ахаз хааныг Исаиа тайвшруулав
1Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй.#2Ха 16:5; 2Шс 28:5–6 2“Арамчууд Ефраимд хуарагнан буулаа” гэж Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв. 3ЭЗЭН, Исаиад айлдан
—Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад, 4түүнд ингэж хэл! “Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам мөн Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд. 5Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж, 6«Иудагийн эсрэг очиж, тэднийг айлгаж, өөрсдөдөө Иерусалимыг таслан аваад дунд нь Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв. 7Тиймээс Эзэн БУРХАН «Ийм юм болохгүй, бүтэхгүй. 8Учир нь Арамын тэргүүн нь Дамаск, Дамаскийн тэргүүн нь Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.) 9Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй» гэж айлдаж байна” гэлээ.
Иммануелийн тэмдгийг Ахазад мэдүүлэв
10Дараа нь ЭЗЭН, Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав.
— 11Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь. 12Харин Ахаз
—Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ. 13Исаиа
—Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо Бурханы минь тэвчээрийг мөн сорих гэж байна уу? 14Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел”#7:14 Иммануел: “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай. гэж нэрлэнэ.#Мт 1:23 15Тэр Хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ цөцгий ба зөгийн бал иднэ. 16Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно. 17ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв. 18Тэр өдөр Египетийн голын ундрагад байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу ЭЗЭН исгэрнэ. 19Тэд бүгдээрээ ирж, хавцал хөндий, хад цохионы ангал, бүх л өргөст бут болон устай бүх газарт сууна. 20Тэр өдөр Эзэн, Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм. 21Тэр өдөр хүн охин бяруу ба хоёр хонь амьд байлгах болно. 22Тиймээс сүү элбэг болсноос тэр цөцгий идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр цөцгий ба зөгийн бал идэх болно. 23Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр сундуу бут, өргөст бут ургана. 24Бүх газар сундуу бут, өргөст бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно. 25Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын сундуу бут хийгээд өргөст бутнаас нь та нар айж тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: