Исаиа 8
8
Тэмдэг болсон Исаиагийн хүү
1ЭЗЭН надад айлдсан нь
—Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр#8:1 эсвэл том үсгээр эсвэл хүн бүр уншиж болохуйц том үсгээр “Махер-шалал-хаш-баз”#8:1 “Дээрэмд түргэн, олзонд хурдан” гэсэн утгатай. гэж бичигтүн. 2Би итгэмжит гэрч тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехариа нарыг Өөртөө гэрч болгон авна гэв. 3Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй унтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад
—Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ. 4Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв. 5ЭЗЭН надтай дахин ярьж,
6—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг#8:6 Шилоахын ус: Иерусалимын зүүн талд байсан том булгаас эх авсан горхи. үл тоомсорлон,
Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.
7Ийм учраас одоо үзэгтүн!
Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна.
Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.
8Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойд нь тулна.
Дэлгэсэн жигүүр нь чиний нутгийг дүүргэнэ. Иммануел ээ! гэв.
9Түжигнэцгээ, хүмүүс ээ, түгшицгээ!
Дэлхийн алслагдсан бүх нутаг аа, чих тавь.
Зэвсгээ агсацгаа, түгшицгээ.
Зэвсгээ агсацгаа, түгшицгээ.
10Төлөвлөгөө сэдэх боловч тэр чинь үл бүтнэ.
Санал тавивч энэ нь үл тэснэ.
Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.
11Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан энэ хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сануулан хэлэхдээ:
12—Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй.
Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү сүрд.#1Пт 3:14–15
13Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь
Түг түмдийн ЭЗЭН юм.
Тэрээр эмээдэс тань байх болно.
Тэр та нарыг айлгах болно.
14Дараа нь Тэр ариун газар болно.
Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад,
Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно.#1Пт 2:8
15Олон хүн түүнд бүдэрнэ.
Тэгээд тэд унана, хэмхэрнэ.
Түүгээр ч барахгүй тэд
Урхинд орж баригдана гэв.
Исаиагийн шавь нар
16Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн. 17Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.#Евр 2:13 18ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид, Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.#Евр 2:13
19Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас#8:19 ЗО-д бурхдаасаа асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү? 20Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ. 21Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана. 22Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: