Шүүгчид 12
12
Овгуудын зөрөлдөөн
1Дараа нь Ефраимын эрчүүд дуудагдан цугларч хойд зүг уруу гатлан очоод Иефтад
—Чи яагаад өөртэйгөө цуг явахаар биднийг дуудалгүйгээр Аммоны хөвгүүдтэй дайтахаар гатлав? Бид чамайг орон гэртэй чинь хамт галдан шатаана гэжээ. 2Иефта тэдэнд
—Би болон миний ард түмэн Аммоны хөвгүүдтэй маш ширүүн маргалдсан. Би та нарыг дуудахад та нар намайг тэдний гараас аварсангүй. 3Намайг аврахгүй болохыг чинь хараад би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт өгөв. Юунд та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирдэг билээ? гэж өчив. 4Тэгээд Иефта Гилеадын бүх эрсийг цуглуулж, Ефраимтай дайтав. Гилеадчууд тэдэнд
—Та нар бол Ефраимын оргодлууд, тэгээд ч гилеадчууд бид Ефраим болон Манассегийн дунд байдаг бус уу гэж хэлээд тэднийг бут цохив. 5Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд
—Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд
—Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн
—Үгүй гэж хэлэхэд нь 6тэд түүнийг сорин
—Чи “шибболет” гэж хэл дээ гэхэд нь тэд зөв аялгаар хэлж эс чадан “сибболет” гэхэд нь тэд барьж аваад Иорданы гарам дээр алдаг байв. Ийнхүү тэр үед дөчин хоёр мянган ефраим хүн алагджээ. 7Иефта Израилийг зургаан жил шүүв. Тэгээд гилеад хүн Иефта өөд болсонд Гилеадын хотуудын нэгэнд нь#12:7 ЭНО-д төрсөн хотод нь хөдөөлүүлэв.
Ибзан, Елон, Абдон нар
8Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилийг шүүв. 9Тэр гучин хүүтэй байв. Тэр гучин охиноо гадагш явуулж, мөн өөрийн хөвгүүдэд гучин охидыг гаднаас авав. Тэр долоон жил Израилийг шүүжээ. 10Ибзаныг өөд болоход Бетлехемд хөдөөлүүлэв.
11Түүний дараа зебулун хүн Елон Израилийг шүүв. Тэрээр Израилийг арван жил шүүжээ. 12Тэгээд зебулун хүн Елон өөд болсонд Зебулун нутгийн Аиалонд хөдөөлүүлэв.
13Түүний дараа пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон Израилийг шүүв. 14Тэрбээр далан илжиг унасан дөчин хүү, гучин ачтай байв. Тэр найман жил Израилийг шүүжээ. 15Тэгээд пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон өөд болоход Ефраим нутаг дахь амалекчуудын уулан дахь Пиратонд хөдөөлүүлэв.
Одоогоор Сонгогдсон:
Шүүгчид 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: