Шүүгчид 21

21
Бениаминчууд мөхлөөс аврагдав
1Тэгээд Израилийн эрчүүд Мизпад “Бидний хэн нь ч охиноо бениамин хүнд эхнэр болгон өгөхгүй” хэмээн тангараглав. 2Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн гашуудан уйлалдав. 3Тэд
—Израилийн Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израильд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилиас нэгэн овог дутах болов оо? гэцгээв. 4Дараа өдөр нь ард олон эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. 5Тэгээд Израилийн хөвгүүд
—Израилийн бүх овгоос ЭЗЭН дээр чуулганд ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд
—Тэр нь заавал алагдах болно хэмээн тэд хатуу тангараг тавьсан болой. 6Израилийн хөвгүүд өөрсдийн дүү Бениаминыг өрөвдөн
—Өнөөдөр Израилиас нэг бүтэн овог таслагдав гэцгээв. 7Тэдний үлдсэн хүмүүст эхнэр олоход нь бид хэрхэн дэмжиж туслах вэ? Тэдэнд бидний хэн ч охиноо эхнэр болгон өгөхгүй гэж бид өөрсдөө ЭЗЭНд тангарагласан шүү дээ гэцгээв.
8Тэд
—Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН дээр хүрч ирсэнгүй вэ? гэжээ. Харагтун, Иабеш-гилеадаас нэг нь ч хуаран дахь чуулганд ирээгүй байв. 9Учир нь ард түмнийг тоолсонд, харагтун, Иабеш-гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй. 10Тиймээс хотол түмэн эрэлхэг дайчдаас арван хоёр мянган хүнийг тийш нь илгээж, тэдэнд
—Яваад, Иабеш-гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун хэмээн тушаав. 11Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэж тушаав. 12Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу авч ирэв. 13Тэгээд даяар хотол түмэн Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав. 14Ингээд Бениамин тэр цагт буцаж ирцгээв. Израильчууд тэдэнд Иабеш-гилеадын эмэгтэйчүүдээс тэдний амьд үлдээсэн бүсгүйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй. 15ЭЗЭН, Израилийн овгуудын дунд цоорхой гаргасан тул ард түмэн Бениаминыг өрөвдөв. 16Хотол түмний ахмадууд
—Бениамины эмэгтэйчүүд устгагдсан хойно үлдсэн хүмүүсийг нь эхнэртэй болгохын тулд бид юу хийвэл зохих вэ? гээд
17Энэ овог Израилиас арчигдан устгагдахгүйн тулд Бениамины амьд үлдэгсдэд залгамжлагчид байх ёстой. 18Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилийн хөвгүүд тангараг тавин
—Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай гэсэн билээ. 19Тэгээд тэд
—Харагтун, Бетелээс хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын наран ургах талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв. 20Тэд Бениамины хөвгүүдэд
—Явж, усан үзмийн талбайд нуугдан хүлээгтүн гэж тушаав. 21Үзэгтүн, хэрэв та нарыг харж байхад Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун. 22Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэнд#21:22 ЭНО-д чамд гомдол мэдүүлбэл бид тэдэнд “Тэднийг энэрэгтүн. Бидний хэн нь ч дайны үед эхнэр аваагүй. Та нар ч охидоо тэдэнд өөрсдөө өгөөгүй учраас та нар одоо буруутахгүй” хэмээн хэлнэ гэв. 23Ингээд Бениамины хөвгүүд тийнхүү үйлдэв. Тэдний булаасан бүжиглэгчид буюу барьсан болгон эхнэр нь болов. Тэд өөрсдийн өв болох нутагтаа буцаж ирээд, хотуудаа сэргээн босгож тэндээ суурьшив. 24Тэр үед Израилийн хөвгүүд тэндээс тус тусын овог болон ураг уруугаа явцгаав. Ингээд хүн бүр тэндээсээ өөрсдийн өв болох газар уруугаа одоцгоов. 25Тэр өдрүүдэд Израильд хаан гэж байсангүй. Хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үйлдэж байлаа.#Шүү 17:6

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү