Леви 10
10
Надаб Абиху хоёр
1Аароны хөвгүүд Надаб, Абиху нар өөр өөрсдийн бойпрыг авч, дотор нь гал хийгээд дээр нь утлагат тахилыг тавьж өөрсдөд нь ЭЗЭНий тушаагаагүй ёс бус галыг Түүний өмнө өргөв. 2ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв. 3Тэгтэл Мосе, Ааронд
“Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж,
бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно”#10:3 эсвэл Миний хүмүүс намайг хүндлэх ёстой эсвэл Би ард түмэндээ алдраа харуулна.
гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.
4Аароны авга ах Уззиелийн хөвгүүд Мишаел, Елзафан нарыг Мосе дуудаж, тэдэнд
—Урагш гарч ирэн ах дүүсээ ариун газрын өмнөөс, хуарангийн гадагш аваач гэлээ. 5Тиймээс тэд урагш гарч ирэн Мосегийн хэлсэн ёсоор өнөө хоёрыг дээлтэй нь хуарангийн гадна аваачив.
6Тэгээд Ааронд болон түүний хөвгүүд Елеазар, Итамар нарт Мосе
—Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд даяар хотол түмний эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын ах дүүс болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНий шатаасан тэрхүү шатагсдын хойноос уйлан гашуудаг. 7Та нар уулзалтын майхны үүднээс гадагш бүү гар, эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос та нар дээр байна гэлээ. Ингээд тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.
8ЭЗЭН, Ааронд айлдахдаа
— 9Үхэхгүйн тулд чи мөн чамтай хамт буй хөвгүүд чинь уулзалтын майханд ирэхдээ дарс ч, сархад ч бүү уугтун. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг бөгөөд 10та нараар ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд 11мөн Израилийн хөвгүүдэд Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигийг өөрсдөд нь сургахын тулд юм гэлээ.
12Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин
—ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм.#Лев 6:14–18 13ЭЗЭНд өргөх галан тахилуудаас энэ нь чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт идэгтүн. Надад ингэж тушаасан юм. 14Харин даллан өргөх өвчүү, хандивын гуя зэрэг нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас чиний ба хөвгүүдийн чинь хувь болж өгөгдсөн учир чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь үүнийг цэвэр газарт идэгтүн.#Лев 7:30–34 15Тэд хандивын гуя, даллан өргөх өвчүүг галаар өргөх өөхтэй хамт ЭЗЭНий өмнө даллан өргөсөөр авчрах ёстой. ЭЗЭНий тушаасан ёсоор энэ нь чамд болон чамтай хамт буй хөвгүүдэд чинь улиран үргэлжлэх хувь ногдол болой гэв.
16Харин Мосе нүглийн тахилын ямааг эрж хайтал, харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс Аароны үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нарт тэр уурлан
— 17Та нар юунд нүглийн тахилыг ариун газарт идсэнгүй вэ? Энэ нь ариунаас ариун агаад хотол түмний хилэнцийг үүрүүлж, тэдэнд эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр та нарт өгөгдсөн.#Лев 6:24–26 18Харагтун, үүний цус дотоод ариун газарт аваачигдаагүй бөгөөд та нар үүнийг миний тушаасан ёсоор ариун газарт идэх ёстой байсан гэлээ. 19Гэвч Аарон, Мосед
—Харагтун, тэд өнөөдөр ЭЗЭНий өмнө нүглийн тахил болон шатаалт тахилаа өргөсөн. Гэсэн ч надад ийм зүйл тохиолдлоо. Хэрэв би өнөөдөр нүглийн тахилыг идсэн бол ЭЗЭНий мэлмийд таалагдах байсан гэж үү? гэлээ. 20Энэ нь Мосегийн мэлмийд таатай байв.
Одоогоор Сонгогдсон:
Леви 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: