Леви 11
11
Цэвэр ба бузар хүнс
(Дх 14:3–21)
1ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдтэй ярин “Газар дээрх амьтан бүгдээс та нарын идэж болох амьтад энэ болой. 3Амьтдын дундаас туурай нь салаалсан буюу ац туурайтан, сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно. 4Харин сэвсээ хивэгчид мөн ац туурайтны дундаас та нар дараахыг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир та нарт бузар юм. 5Түүнчлэн хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир та нарт бузар юм. 6Түүнчлэн туулай хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир та нарт бузар болой. 7Түүнчлэн гахай хэдийгээр туурай нь салаалсан буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир та нарт бузар болой. 8Эдгээрийн махыг та нар бүү ид, сэгэнд нь ч бүү хүр. Эд та нарт бузар юм.
9Усанд байдаг бүхнээс та нар дараахыг идэж болно. Далайд эсвэл голд буюу усанд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. 10Харин усанд сэлэгчдийн дундаас мөн усанд буй бүх амьд биетээс далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйл мөн. 11Эд та нарт жигшүүрт зүйл болох учир эдгээрийн махыг та нар бүү ид, сэгийг нь ч бузар хэмээн жигш. 12Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.
13Шувууд дундаас дараахыг та нар бузар хэмээн жигших ёстой. Эд идэх ёсгүй жигшим зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас, 14элээ ба шонхрын төрлүүд, 15хэрээний бүх төрөл, 16тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд, 17ууль, хар галуу, цагаан хүзүүт тас, 18хун, бэгбаатар, хүрэн шувуу, 19өрөвтас болон хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.
20Дөрвөн хөллөдөг, хэвлээр явдаг, далавчит бүх хорхой шавьж та нарт жигшүүрт зүйл болой. 21Гэсэн ч дөрвөн хөллөдөг, хэвлээр явдаг, далавчит бүх шавьжны дундаас газар дээгүүр дэвхрэхээр хөлдөө үе мөчтэйг та нар идэж болно. 22Эдгээр дотроос та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэнийн төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно. 23Харин дөрвөн хөлт, хэвлээр явагчид, далавчит шавьж бүхэн та нарт жигшүүрт зүйл юм.
Цэвэр бус амьтад
24Эдгээрээр та нар бузартах бөгөөд эдгээрийн сэгэнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 25Эдгээрийн сэгийг барьсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. 26Ац туурайтан боловч туурай нь салаалаагүй мөн сэвсээ хивдэггүй бүх амьтан нь та нарт бузар болой. Эдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно. 27Дөрвөн хөлөөрөө явдаг бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар болой. Эдгээрийн сэгэнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 28Эдгээрийн сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Эд та нарт бузар ажгуу.
29Газраар мөлхдөг мөлхөгч амьтдын дундаас дараах нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана болон том гүрвэлийн төрлүүд, 30геккон, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу. 31Мөлхөгч амьтан бүгдийн дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд эдгээрт үхсэн байхад нь хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 32Эдгээрийн аль нэг нь үхсэн байхдаа, аливаа үйлд хэрэглэдэг модон эдлэл эсвэл хувцас хунар эсвэл арьс эсвэл уут хүүдийн дээр унах аваас тэр нь бузартсан болно. Түүнийг усанд хийх ёстой бөгөөд тэр нь үдэш болтол бузар байгаад дараа нь цэвэр болно. 33Мөн эдгээрийн аль нэг нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой. 34Аливаа идэж болох шингэн хоол бузартсан болно. Тийм саван дахь аливаа ууж болох шингэн нь бузартсан болно. 35Эдгээрийн сэгний ямар нэг хэсэг аливаа юман дээр унавал тэр нь бузартсан болно. Тийм пийшин эсвэл зуухыг хэмхлэх ёстой. Тэр нь бузартсан бөгөөд та нарт бузар байна. 36Гэвч булаг эсвэл ус хадгалах нөөцлүүр цэвэр хэвээр байх юм. Харин эдгээрийн сэгэнд хүрсэн нэгэн нь бузар болно. 37Хэрэв эдгээрийн сэгийн аливаа хэсэг нь тариалалтад зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр байна. 38Харин үрэн дээр ус хийсэн байхад эдгээрийн сэгийн аливаа хэсэг үүн дээр унах аваас тэр нь та нарт бузар болно.
39Та нарт идэш болох мал адгуусны нэг нь үхэх аваас түүний сэгэнд хүрсэн хүн үдэш болтол бузар байна. 40Түүний сэгнээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Түүний сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.
41Газраар мөлхөх мөлхөгч амьтан бүр жигшүүрт бөгөөд үүнийг идэж болохгүй. 42Газраар мөлхөх мөлхөгч амьтан бүгдээс хэвлээр мөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явагчид мөн олон хөлтэй амьтан бүр жигшүүрт учир та нар тэдгээрийг идэж болохгүй. 43Мөлхдөг аливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Эднээр өөрсдийгөө бүү бузарла. 44Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Иймээс Би ариун тул өөрсдийгөө ариусгаж, ариун байгтун. Та нар газраар мөлхдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла.#Лев 19:2; 1Пт 1:16 45Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Би билээ. Иймээс Би ариун учир та нар ариун бай” гэж хэлэгтүн.
46Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний тухай хууль бөгөөд 47бузрыг цэврээс, идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.
Одоогоор Сонгогдсон:
Леви 11: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: