Леви 12
12
Хүүхэд төрүүлсний дараах цэвэршилт
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдтэй ярин “Эмэгтэй хүнд үр тогтон, тэрээр хүү төрүүлэх аваас сарын тэмдгийн өдрүүддээ бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан байна. 3Найм дахь өдөр хөвгүүний тээрхийн арьсыг танана.#Эх 17:12; Лк 2:21 4Тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал тэрээр ариусгагдсан аливаа зүйлд үл хүрч, ариун газарт ч орохгүй байх ёстой. 5Гэвч тэрээр охин төрүүлэх аваас хоёр долоо хоног сарын тэмдгийнхтэй адил бузартсан болно. Тэрээр жаран зургаа хоног цуснаас цэвэршинэ.
6Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудыг дуусмагц тэрээр шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд өсвөр тагтаа эсвэл хүүрзгэнэ уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах ёстой. 7Тахилч үүнийг ЭЗЭНий өмнө өргөн уг эмэгтэйд эвлэрүүллийг хийж, тэр эмэгтэй цус гоожилтоосоо цэвэрших болой. Энэ нь хүү, охин алийг нь ч төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой. 8Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.#Лк 2:24
Одоогоор Сонгогдсон:
Леви 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.