Лук 12
12
Хуурамч зангаас болгоомжлуулав
(Мт 10:26–27)
1Тэр хооронд хүмүүс үй түмээрээ хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа
—Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хоёр нүүрт байдал юм.#Мт 16:6; Мк 8:15 2Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.#Мк 4:22; Лк 8:17 3Иймд харанхуйд хэлсэн чинь гэрэлд сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээвэр дээр зарлагдана.
Хэнээс айх вэ?
(Мт 10:28–33; 12:32; 10:19–20)
4Би та нарт хэлье. Андууд минь, махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй. 5Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс эмээгтүн. 6Таван бор шувууг хоёрхон задгай зоосоор худалддаг бус уу? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй. 7Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
8Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Бурханы тэнгэрэлч нарын өмнө Хүний Хүү хүлээн зөвшөөрөх болно. 9Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч нь Бурханы тэнгэрэлч нарын өмнө үгүйсгэгдэнэ. 10Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч хэн боловч уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн эс уучлагдана.#Мт 12:32; Мк 3:29 11Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар санаа бүү зов.#Мт 10:19–20; Мк 13:11; Лк 21:14–15 12Юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.
Сургаалт зүйрлэл: Мунхаг баян
13Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд
—Багш аа, надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд 14харин Тэр
—Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, өв хуваагчаар томилчихдог билээ? гэв. 15Тэгээд Тэр тэдэнд
—Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв. 16Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа.
—Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. 17Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд 18“Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. 19Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд 20харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. 21Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв.
Бурханд итгэ
(Мт 6:19–21,25–34)
22Тэр шавь нартаа
—Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. 23Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм. 24Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. 25Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ?#12:25 эсвэл илүү удаан амьдарч эсвэл арай өндөр болох вэ? 26Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна? 27Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл хийдэг ч үгүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм.#1Ха 10:4–7; 2Шс 9:3–6 28Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ, өчүүхэн итгэлтнүүд ээ! 29Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов. 30Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. 31Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. 32Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. 33Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. 34Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
Сэрэмжтэй боолууд
35Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.#Мт 25:1–13 36Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм.#Мк 13:34–36 37Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ. 38Хэрэв эзэн хоёр эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ. 39Харин үүнийг ойлго. Хэрэв гэрийн эзэн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байх байсан.#Мт 24:43–44 40Та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ гэв.
Итгэмжит ба итгэлгүй зарц
(Мт 24:45–51)
41Петр
—Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд 42Эзэн хэлсэн нь
—Зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? 43Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! 44Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. 45Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл, 46бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж,#12:46 эсвэл хэсэгчиж эсвэл гаргаж хаяна итгэлгүйчүүдтэй хувийг нь онооно. 47Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй, хүслийнх нь дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ. 48Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.
Есүсээс болж хагаралдах нь
(Мт 10:34–36)
49Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийнээ ассан байхыг Би ямар их хүснэ вэ! 50Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!#Мк 10:38 51Та нар Намайг газарт амар тайвныг авчрахаар ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарлыг гэж Би та нарт хэлье. 52Одооноос нэг өрхийн таван хүний гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хагаралдана. 53Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хагаралдах болно гэв.#Мик 7:6
Цагийг шинж
(Мт 16:2–3)
54Тэгээд Тэр хурсан олонд хандаж
—Та нар баруун зүгээс үүл гарахыг хараад “Бороо орох нь” гэдэг. Энэ ч тийм л байдаг. 55Та нар өмнө зүгээс салхи салхилахыг хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг. 56Хоёр нүүртнүүд ээ! Та нар тэнгэр газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ?
Арцалдагчтайгаа тохиролцох нь
(Мт 5:25–26)
57Юу нь зөв болох тухайд та нар өөрсдөө юунд үл шүүн тунгаана вэ? 58Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй замдаа тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид өгч, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно. 59Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.
Одоогоор Сонгогдсон:
Лук 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: