Лук 13
13
Гэмшил эсвэл мөхөл
1Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ. 2Есүс тэднээс
—Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? гээд, 3Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө. 4Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу? 5Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв.
Сургаалт зүйрлэл: Үр жимсгүй инжрийн мод
6Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
—Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. 7Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь 8цэцэрлэгч “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё. 9Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, үгүй бол огтлоод л хаячихъя” гэв.
Бөгтөр эмэгтэйг эдгээв
10Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. 11Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ. 12Есүс түүнийг хараад, дуудаж
—Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд 13түүн дээр мутраа тавихад даруй тэр цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв. 14Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж
—Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш#Гэт 20:9–10; Дх 5:13–14 харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд 15Эзэн түүнд
—Хоёр нүүртнүүд ээ, та нарын хэн чинь Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй вэ? 16Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв. 17Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа.
Сургаалт зүйрлэл: Гичний үр
(Мт 13:31–32; Мк 4:30–32)
18Тэгээд Тэр
—Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ? 19Энэ нь гичний үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ суулгахад тэр ургаж мод болж тэнгэрийн шувууд мөчирт нь үүрлэжээ гэв.
Сургаалт зүйрлэл: Хөрөнгө
(Мт 13:33)
20Тэр дахин айлдахдаа
—Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ? 21Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй, түүнийг авч гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
Хавчиг үүд
(Мт 7:13–14,21–23)
22Тэр Иерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. 23Хэн нэгэн Түүнээс
—Эзэн, цөөхөн хүн л аврагдах уу? гэж асуухад 24Тэр
—Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ. 25Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин “Эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ. 26Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно. 27Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл”#Дуу 6:8 гэхэд нь 28Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан шүд хавирах нь байх болно.#Мт 22:13, 25:30 29Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно. 30Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.#Мт 19:30, 20:16; Мк 10:31
Иерусалимын төлөө гашуудав
(Мт 23:37–39)
31Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд
—Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв. 32Есүс тэдэнд
—Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл. 33Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм. 34Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 35Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.#Дуу 118:26; Иер 22:5
Одоогоор Сонгогдсон:
Лук 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: