Лук 14
14
Усан хавантай хүнийг эдгээв
1Амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор Есүс иржээ. Тэд Түүнийг хянамгай ажиглаж байв. 2Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. 3Есүс хуульч нар ба фарисайчуудаас
—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү эсвэл үгүй юу? гэж асуужээ. 4Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав. 5Тэгээд Тэр тэдэнд
—Та нарын нэг нь хүүгээ эсвэл үхрээ худагт ойчвол Амралтын өдөр байсан ч тэр даруйд нь татан гаргахгүй гэж үү? гэхэд#Мт 12:11 6тэд үүнд хариулж чадсангүй.
Даруу ба зочломтгой зан
7Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
— 8Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал#Сур 25:6–7 9хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно. 10Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. 11Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.#Мт 23:12; Лк 18:14 12Тэр Өөрийг нь урьсан хүнд
—Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина. 13Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. 14Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно гэв.
Сургаалт зүйрлэл: Их зоог
(Мт 22:1–10)
15Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд
—Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд 16Тэр түүнд
—Нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. 17Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүст боолоо илгээн «Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү» гэж хэлүүлжээ. 18Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь «Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай» гэжээ. 19Нөгөө нэг нь «Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя» гэхэд 20нөгөө нэг нь «Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй» гэжээ. 21Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо «Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!» гэв. 22Боол нь «Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна» гэхэд 23эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. 24Би та нарт хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний зоогноос амсахгүй» гэжээ гэв.
Дагалдагч байхын үнэ цэнэ
(Мт 10:37–38)
25Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд
— 26Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.#Мт 10:37 27Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.#Мт 10:38, 16:24; Мк 8:34; Лк 9:23 28Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? 29Эс тэгвээс, суурийг нь тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, 30“Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно. 31Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? 32Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь энхийн хэлэлцээр гуйн элчээ тэр илгээнэ. 33Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.
Давсны тухай
(Мт 5:13; Мк 9:50)
34Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? 35Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.
Одоогоор Сонгогдсон:
Лук 14: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: