Лук 4
4
Есүс соригдсон нь
(Мт 4:1–11; Мк 1:12–13)
1Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, 2дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ. 3Диавол Түүнд
—Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулууг талх бол гэж тушаа гэв. 4Есүс
—“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ.#Дх 8:3 5Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлэв. 6Тэгээд диавол, Түүнд
—Энэ бүх эзэмшил болон эдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би хүсвэл хэнд ч үүнийг өгч чадна. 7Тиймээс Чи надад мөргөвөөс, энэ бүгд Чинийх болно гэхэд 8Есүс, түүнд
—“Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил”#Дх 6:13 гэж бичигдсэн байдаг гэв. 9Тэр Түүнийг Иерусалимд аваачин, сүмийн орой дээр зогсоогоод, түүнд
—Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доош үсэр.
10“Тэрээр тэнгэрэлч нартаа
Чамайг хамгаалах талаар тушаана.”#Дуу 91:11
11“Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна”#Дуу 91:12
гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд 12Есүс
—“Бурхан Эзэнээ бүү сорь”#Дх 6:16 гэж бас айлдсан байдаг гэлээ.
13Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.
Есүс үйлчлэлээ эхлэв
(Мт 4:12–17; Мк 1:14–15)
14Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. 15Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.
Назарт Есүсийг голсон нь
(Мт 13:53–58; Мк 6:1–6)
16Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. 17Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод
18—Над дээр Эзэний Сүнс байна.#Иса 61:1–2 (LXX)
Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд
Намайг Эзэн тосолсон юм.
Тэр Намайг илгээсэн нь
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,
Сохруудад хараа оруулах,
Дарамтад байгсдыг
чөлөөлөхийн сацуу,
19Эзэний тааламжит жилийг
тунхаглахын тулд болой
гэж уншаад, 20номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. 21Тэр тэдэнд
—Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. 22Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд
—Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа. 23Тэр тэдэнд
—“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйрлэлийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд, 24Тэр
—Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй.#Иох 4:44 25Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.#1Ха 17:1 26Гэсэн хэдий ч Елиа тэдний хэнд нь ч бус зөвхөн Сидон нутгийн Зарефатын нэгэн бэлэвсэн эмэгтэйнд илгээгджээ.#1Ха 17:8–16 27Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв.#2Ха 5:1–14 28Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, 29босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын оройд авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. 30Харин Тэр тэдний дундуур өнгөрч, замаараа одлоо.
Бузар сүнстэй хүн
(Мк 1:21–28)
31Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байлаа.#Мт 7:28–29 33Синагогт чөтгөрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар чарлан
— 34Хүүе, Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэхэд 35Есүс түүнийг зандарч,
—Дуугүй бай. Түүнээс гар! гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов. 36Бүгд гайхаж, өөр хоорондоо
—Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаах юм гэж ярилцаж эхлэв. 37Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.
Симоны гэрт эдгээсэн нь
(Мт 8:14–17; Мк 1:29–34)
38Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход хадам эх нь маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв. 39Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зандрахад халуун нь буужээ. Тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. 40Элдвийн өвчтэй хүмүүсийг нар жаргах үеэр Есүст авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин тэднийг эдгээж байлаа. 41Чөтгөрүүд олон хүнээс
—Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.
Синагогуудад сургаалаа айлдав
(Мк 1:35–39)
42Үүр цайх үеэр Есүс явж, зэлүүд газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн дээр ирж, Есүсийг явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. 43Харин Тэр тэдэнд
—Би өөр хотуудад ч бас Бурханы хаанчлалын сайнмэдээг хүргэх учиртай. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв. 44Тэр Иудейн синагогуудад тунхагласаар байлаа.
Одоогоор Сонгогдсон:
Лук 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: