Лук 5
5
Есүсийн анхны шавь нар
(Мт 4:18–22; Мк 1:16–20)
1Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчсээр байхад Тэр Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байсан бөгөөд#Мт 13:1–2; Мк 3:9–10, 4:1 2тэр үед нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. 3Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. 4Тэрээр айлдаж дуусаад, Симонд
—Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд 5Симон
—Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв.#Иох 21:3 6Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв.#Иох 21:6 7Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав. 8Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад
—Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. 9Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. 10Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд
—Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. 11Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.
Уямангаас цэвэршүүлэв
(Мт 8:1–4; Мк 1:40–45)
12Есүсийг нэгэн хотод байх үед нь, харагтун, нэл уяман болсон нэг эр Түүнийг хараад нүүрээрээ унаж
—Эзэн, Та хүсвэл намайг цэвэр болгож#5:12 цэвэр болгох: Энэ өвчин хүнийг бузарладаг гэж үздэг байснаас ингэж хэлжээ. чадна шүү дээ гэж гуйлаа. 13Тэр гараа сунган түүнд хүрч
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа. 14Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад,
—Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.#Лев 14:1–32
15Гэвч Түүний тухай зар улам газар авч, асар олон хүн Түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв. 16Харин Тэр эзгүй зэлүүд газар уруу дайжин явж залбирдаг байлаа.
Саа өвчтөнг эдгээв
(Мт 9:1–8; Мк 2:1–12)
17Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. 18Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч 19хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. 20Итгэлийг нь харсан Есүс
—Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд 21хуулийн багш нар болон фарисайчууд
—Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгооход, 22бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан
—Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? 23“Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 24Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд
—Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. 25Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. 26Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж
—Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа.
Левийг дуудав
(Мт 9:9–13; Мк 2:13–17)
27Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад,
—Намайг дага гэж түүнд хэлэхэд 28тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. 29Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. 30Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн
—Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд#Лк 15:1–2 31Есүс тэдэнд
—Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. 32Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.
Мацгийн тухай асуулт
(Мт 9:14–17; Мк 2:18–22)
33Тэд Түүнд
—Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбиралаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд 34Есүс тэдэнд
—Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ? 35Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. 36Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр
—Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. 37Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. 38Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. 39Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу гэж тэдэнд айлдав.
Одоогоор Сонгогдсон:
Лук 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: