Лук 9:18-22
Лук 9:18-22 АБ2013
Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байж. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв. Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэж хариулжээ. Харин Есүс энэ тухай хэнд ч хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж — Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна гэв.