Малахи 3:13-18
Малахи 3:13-18 АБ2013
“Та нарын үгс Миний эсрэг хатуу байв” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг. Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй. Бид Түүний тушаалыг сахиж, түг түмдийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ? Өдгөө бид ихэмсгийг ерөөгдсөн гэж дууддаг. Гэм буруутнууд өөдлөөд зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан гардаг» гэдэг” Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ. “Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна гэдэг. Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.