Матай 17

17
Есүсийн хувирал
(Мк 9:2–13; Лк 9:28–36)
1Зургаан өдрийн дараа Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр уул өөд гарчээ.#2Пт 1:17–18 2Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа. 3Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ. 4Петр, Есүст
—Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал, 5харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс
—Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун#Эх 22:2; Дх 18:15; Дуу 2:7; Иса 42:1; Мт 3:17, 12:18; Мк 1:11; Лк 3:22 гэх дуун гарав. 6Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв. 7Есүс ирж, тэдэнд гар хүрээд
—Бос, бүү ай гэлээ. 8Тэд нүдээ өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй.
9Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд
—Хүний Хүүг үхэгсдээс амилуулагдах хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав. 10Шавь нар нь Түүнээс
—Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ?#Мал 4:5 гэж асуухад 11Тэр хариуд нь
—Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно. 12Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд юу хүссэнээ түүнд үйлдсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав.#Мт 11:14 13Тэгэхэд л баптисч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар ойлгожээ.
Чөтгөр шүглэсэн хүүг эдгээв
(Мк 9:14–29; Лк 9:37–43а)
14Тэд хурсан олон дээр ирэх үед нэгэн хүн Түүнийг тосож очоод өмнө нь сөхрөн
15Эзэн, хүүг минь өршөөгөөч. Тэр минь гараг саатай, их шаналж байна. Гал, усанд байнга унаж ойчдог. 16Би түүнийг Таны шавь нарт авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. 17Есүс
—Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд, 18Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчид эдгэрэв. 19Тэгтэл шавь нар нь Есүс дээр аминчлан ирж
—Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд 20Есүс тэдэнд
—Та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно. 21[Гэвч энэ төрлийн чөтгөр нь залбирал, мацаг барилтаар л гардаг хэмээн айлдав.]#17:21 ЗБ-т энэ эшлэл байхгүй. (Мк 9:29 үз.)
Есүс үхэл, амилалаа дахин зөгнөв
(Мк 9:30–32; Лк 9:43б–45)
22Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд
—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. 23Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гуниглав.
Есүс ба сүмийн татвар
24Тэднийг Капернаумд ирэхэд, хоёр драхмын татвар хураагчид Петр дээр ирээд
—Багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу?#Гэт 30:13, 38:26 гэсэнд 25тэр
—Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс урьтаж түүнд
—Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль эсвэл албан татвар авдаг вэ? Хөвгүүдээсээ юү эсвэл гаднынхнаас уу? гэхэд 26тэр
—Гаднынхнаас гэж хариулахад Есүс
—Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. 27Гэвч бид тэднийг бүдрэн унтууцуулахгүйн тулд тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэж айлджээ.

Одоогоор Сонгогдсон:

Матай 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү