Матай 24

24
Сүмийн сүйрлийг зөгнөв
(Мк 13:1–2; Лк 21:5–6)
1Есүсийг сүмээс гараад холдон явах гэтэл шавь нар нь сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. 2Тэр тэдэнд
—Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
Үеийн төгсгөлийн тэмдэг
(Мк 13:3–13; Лк 21:7–19)
3Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж
—Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд 4Есүс хариуд нь
—Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 5Учир нь олноороо “Христ бол би байгаа юм” хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөлдүүлнэ. 6Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсоно. Бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. 7Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно. 8Энэ бүгд нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл юм.
Хавчлага зовлонг зөгнөв
9Тэгэхэд та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно.#Мт 10:22 10Тэр үед олноороо бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, нэг нэгнээ үзэн ядна. 11Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ. 12Ёс бус явдал өссөнөөс болж олонхын хайр хөрнө. 13Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.#Мт 10:22 14Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.
Хоосролын бузар
(Мк 13:14–23; Лк 21:20–24)
15Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог)#Дан 9:27, 11:31, 12:11 16Иудейд байгсад нь уулс уруу зугтаг. 17Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг.#Лк 17:31 18Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. 19Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! 20Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. 21Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.#Дан 12:1; Илч 7:14 22Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. 23Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Тэнд байна” гэвэл бүү итгэ. 24Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. 25Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв. 26Тиймээс тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ.#Лк 17:23–24 27Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно. 28Сэг хаана байна, тэнд тас цуглана.#Лк 17:37
Хүний Хүүгийн залрал
(Мк 13:24–27; Лк 21:25–28)
29Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.#Иса 13:10, 34:4; Езк 32:7; Иое 2:10,31, 3:15; Илч 6:12–13 30Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна.#Дан 7:13; Зех 12:10–14; Илч 1:7 31Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.
Инжрийн модноос авах сургамж
(Мк 13:28–31; Лк 21:29–33)
32Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. 33Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг#24:33 эсвэл цаг айсуйг, эхлэхэд бэлэн буйг эсвэл Тэр айсуйг, ирэх гэж буйг бас мэдэгтүн. 34Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 35Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.
Сонор сэрэмжтэй бай
(Мк 13:32–37; Лк 17:26–30,34–36)
36Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй.#24:36 ЗБ-т Хүү ч тэр гэж байхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. 37Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм.#Эх 6:5–8 38Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. 39Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно.#Эх 7:6–24 40Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 41Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. 42Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. 43Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сэрүүн соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан.#Лк 12:39–40 44Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ.
Итгэмжит ба итгэлгүй зарц
(Лк 12:41–48)
45Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? 46Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! 47Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. 48Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, 49анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл 50бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, 51түүнийг тас хэрчиж,#24:51 эсвэл хэсэгчиж эсвэл гаргаж хаяна хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.

Одоогоор Сонгогдсон:

Матай 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү