Матай 6:1-4

Матай 6:1-4 АБ2013

Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүндээ бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.