Мика 6
6
Израилийн эсрэг ЭЗЭНий зарга
1ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун.
“Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж,
Толгодод дуу хоолойгоо сонсго.
2Уулс болон дэлхийн хүчит суурь аа,
ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул
ЭЗЭНий заргыг сонсогтун.
Тэрээр Израильтай заргалдах болно.
3Ард түмэн минь ээ,
Би та нарт юу хийсэн юм бэ?
Би та нарыг яаж ядраасан юм бэ?
Надад хариулагтун!
4Үнэхээр Би та нарыг Египет нутгаас авчирч,
Боолчлолын гэрээс золин аварсан.
Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.#Гэт 4:10–16, 12:50–51, 15:20
5Моабын хаан Балак юу зөвлөж,
Беорын хүү Балаам юу хариулж байсныг,
ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр
Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”#Тоо 22:2—24:25; Иош 3:1—4:19
Бурхан юу шаарддаг вэ?
6Би ЭЗЭНий өмнө юутай очиж,
Өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?
Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу?
7Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг
ЭЗЭН таалах уу?
Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ,
Сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?
8Юу нь сайн болохыг,
Хүн минь чамд Тэр айлдсан.
Зөвийг үйлд, энэрлийг хайрла,
Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр
Юуг Тэр чамаас шаарддаг вэ?
Мэхтүүд ба хэрцгийлэгчид шийтгүүлнэ
9ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд
Таны нэрээс эмээх нь саруул ухаан билээ.
“Сонсогтун, хот дахь овог хийгээд чуулган аа!
10Буруутын гэрт цөвт эрдэнэс,
Хараагдсан, татуу хэмжүүр байсаар уу?
11Буруу жинлүүр, зальт дэнсийг
Би зөв гэх үү?
12Хотын баячууд нь хүчирхийллээр дүүрэн
Оршин суугчид нь аман дахь хуурмаг хэлээрээ
худал ярьдаг.
13Тиймээс Би чамайг өвчлүүлнэ, цохиж унагана,
Нүглийн чинь төлөө чамайг Би хоосруулна.
14Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө.
Холдуулсан ч чи юуг ч үл аварна.
Аварсан ч, Би илдэнд өгөх болно,
15Тариалсан ч чи үл хураана.
Чидун шахсан ч өөрийгөө
тосоор нь эс тосолно.
Усан үзмийг шахсан ч
дарсыг нь чи үл ууна.
16Та нар Омрийн тогтоолууд ба
Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж,
Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул
Би та нарыг сүйрүүлж,
Оршин суугчдыг чинь элэг доог болгоно.
Миний ард түмний зэмлэлийг
Та нар үүрэх болно.”#1Ха 16:23–34, 21:25–26
Одоогоор Сонгогдсон:
Мика 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.