Мика 7
7
Ард түмний завхрал
1Ээ халаг, би чинь
Идчих усан үзмийн хонгорцоггүй
Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй
Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.
2Бишрэлтэн нь энэ газраас устжээ.
Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ.
Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд.
Бие биенээ тороор агнана, тэд.
3Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг
Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр.
Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр
Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.
4Хамгийн сайн нь өргөст ургамал,
Хамгийн чигч шулуун нь
сундуу шивээ мэт тул
Харуулыг чинь тавих тэр өдөр
шийтгэл чинь ирнэ.
Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.
5Хөршдөө бүү найд,
Найздаа бүү итгэ.
Өвөрт чинь унтагчаас
уруул амаа хамгаал.
6Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж,
Охин нь эхийнхээ эсрэг,
Бэр нь хадам эхийнхээ эсрэг босму.
Дайснууд чинь гэрийн чинь хүмүүс байму.#Мт 10:35–36; Лк 12:53
7Харин миний хувьд,
Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно.
Би авралынхаа Бурханыг хүлээнэ.
Миний Бурхан намайг сонсох болно.
Гэмшил ба найдлага
8Өө дайсан минь, надаас болж бүү баяс!
Би унавч, босох болно.
Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.
9Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул
Тэрээр миний хэргийг өмгөөлж,
Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл
ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно.
Гэрэлд намайг Тэр гаргана.
Зөв шударгыг нь би харна.
10Дайсан минь харах болно.
“Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж
Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно.
Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно.
Нүд минь түүнийг нь бас харна.
Сэргэлтийн тухай эш үзүүллэг
11Хана хэрмээ барих өдөр болно.
Тэр өдөр хил хязгаар чинь өргөсөх болно.
12Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас,
Египетээс Евфрат хүртэл,
Тэнгисээс тэнгис хүртэл,
Уулаас уул хүртэл
Тэд чам уруу ирэх өдөр болно.
13Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж
Дэлхий эзгүйрнэ.
14Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ
Очирт таягаараа хариулаач.
Тэд үржилт талбайн дунд,
Модот газарт дангаараа оршму.
Башан болон Гилеадад
Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.
15“Чамайг Египет нутгаас гарсан өдрүүдийнх шиг
Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”
16Үндэстнүүд харж, тэд бүхий л хүч чадлаасаа ичих болно.
Тэд гараа аман дээрээ тавьж,
Тэдний чих дүлий болно.
17Тэд могой мэт, газрын хэвлээр мөлхөгчид мэт шороо долооно.
Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ.
Тэд бидний Бурхан ЭЗЭН
Таны өмнө айдастайгаар ирнэ.
Таны өмнө тэд айх болно.
Бурханы тэмүүлэл, хайр
18Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг,
Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг
Бурхан тан шиг нь хэн байх вэ?
Нигүүлслийг хайрлагч Тэрээр
Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.
19Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ.
Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ.
Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.
20Эртний өдрүүдээс өвөгт минь
Тангарагласныхаа дагуу үнэнийг Иаковт,
Нигүүлслийг Абрахамд
Та соёрхох болно.
Одоогоор Сонгогдсон:
Мика 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.