Марк 11
11
Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ
(Мт 21:1–11; Лк 19:28–40; Иох 12:12–19)
1Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетанд ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёрыг илгээж 2тэдэнд
—Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. 3“Яагаад ингэж байна?” гэж хэн нэгэн та нарт хэлбэл “Эзэнд#11:3 эсвэл Эзэнд нь энэ хэрэгтэй байна. Даруй үүнийг чинь ийшээ явуулчихна” гээрэй гэв. 4Тэд явж, гудамжинд үүдэнд уяатай дудранг олов. Тэгээд уяаг нь тайлж байтал 5тэнд зогсож байгсдын зарим нь
—Дудранг тайлж та нар яах гээв? гэхэд 6тэд Есүсийн айлдсаны дагуу хэлсэнд тэднийг явуулав. 7Тэд дудранг Есүст авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. 8Олон түмэн дээлээ зам дээр дэвсэж, зарим нь талбайгаас цавчсан найлзуурыг дэлгэжээ. 9Өмнө хойно нь явагсад
—Хосанна!
Эзэний нэрээр Ирэгч нь
ерөөлтэй еэ!#Дуу 118:25–26
10Эцэг Давидын маань
Айсуй хаанчлал ерөөлтэй еэ!
Хамгийн дээдэд Хосанна!
гэж хашхиралдаж байлаа.
11Есүс Иерусалимд орж, сүмд очив. Эргэн тойрноо харахад, цаг хэдийнээ орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.
Инжрийн модыг хараав
(Мт 21:18–19)
12Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. 13Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв. 14Есүс тэр модонд
—Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.
Сүмийг цэвэрлэв
(Мт 21:12–17; Лк 19:45–48; Иох 2:13–22)
15Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагсдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхив. 16Сав суулга зөөж, сүмээр явахыг Тэрээр хэнд ч эс зөвшөөрөв. 17Есүс тэдэнд заан,
—“Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн бус уу? Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ#Иса 56:7; Иер 7:11 гэв. 18Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. 19Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа.
Хувхайрсан инжрийн модноос авах сургамж
(Мт 21:20–22)
20Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. 21Петр санаж
—Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд 22Есүс тэдэнд хариулан
—Бурханд итгэгтүн. 23Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно.#Мт 17:20; 1Ко 13:2 24Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.
25Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна. 26[Харин та нар эс уучилбал тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг үл уучилна гэв.]#11:26 ЗБ-т энэ эшлэл байхгүй. (Мт 6:15 үз.)
Есүсийн эрх мэдлийг асуусан нь
(Мт 21:23–27; Лк 20:1–8)
27Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид хүрч ирээд, 28Түүнээс
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад 29Есүс тэдэнд
—Би та нараас нэг зүйл асууя. Надад хариул. Тэгвэл Би ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. 30Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? Надад хариулаадах гэв. 31Тэд дундаа эргэцүүлэн ярьж
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. 32“Хүнээс” гэж хэлэлтэй нь биш гэцгээв. Бүгд л Иоханыг жинхэнэ эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард олноос айж байлаа. 33Тэгээд тэд Есүст
—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.
Одоогоор Сонгогдсон:
Марк 11: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: