Марк 12
12
Сургаалт зүйрлэл: Өөдгүй түрээслэгчид
(Мт 21:33–46; Лк 20:9–19)
1Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв.
—Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ.#Иса 5:1–2 2Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. 3Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ. 4Тэр дахин өөр зарцыг тариаланчдад явуултал чулуугаар толгойг нь хага цохиж, доромжилжээ. 5Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ. 6Түүнд үлдсэн ганц нь хайртай хүү нь байв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд түүнийгээ явуулав. 7Харин тариаланчид бие биендээ “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно” гэцгээж, 8түүнийг барьж авч алаад, усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. 9Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. 10Та нар
“Барилгачдын голсон чулуу
Булангийн чулуу болжээ.#Дуу 118:22–23
11Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай”
гэж Бичвэрээс уншаагүй юү? гэлээ. 12Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
Татвар төлөх тухай асуулт
(Мт 22:15–22; Лк 20:20–26)
13Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав. 14Тэд ирээд, Түүнд
—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад 15Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд
—Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв. 16Тэд нэг денар авчирсанд Есүс
—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд
—Цезарийнх гэлээ. 17Есүс тэдэнд
—Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав.
Амиллын тухай асуулт
(Мт 22:23–33; Лк 20:27–40)
18Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан нь#Үйл 23:8
— 19Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн.#Дх 25:5 20Ах дүү долуул байсан. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхсэн. 21Хоёр дахь нь тэр эмэгтэйг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. 22Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. 23Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд
24Есүс тэдэнд
—Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс төөрөлдөж байгаа хэрэг энэ бус уу? 25Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, нөхөрт гарах ч үгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. 26Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу?#Гэт 3:6,15 27Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж хэлэв.
Хамгийн эхний тушаал
(Мт 22:34–40; Лк 10:25–28)
28Хуулийн багш нарын нэг ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс
—Ямар тушаал бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа.#Лк 10:25–28 29Есүс
—Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн#12:29 эсвэл Бидний Бурхан Эзэн бол цорын ганц Эзэн эсвэл Эзэн бол бидний Бурхан, ганц Эзэн мөн.#Дх 6:4–5 30Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн нь юм. 31“Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй#Лев 19:18 гэлээ. 32Хуулийн багш Түүнд
—Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр байхгүй#Дх 4:35, 6:4; Иса 45:21 гэж Та үнэнээр айлдлаа. 33Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв.#Дх 6:5; Хос 6:6 34Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд
—Чи Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.
Давидын хүүгийн тухай асуулт
(Мт 22:41–46; Лк 20:41–44)
35Есүс сүмд зааж байхдаа
—Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? 36Давид өөрөө Ариун Сүнсээр#Дуу 110:1
“ЭЗЭН миний Эзэнд
«Би Чиний дайснуудыг
хөл дор чинь тавих хүртэл
Баруун талд минь залрагтун» гэв”
гэж хэлсэн. 37Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв.
Хуулийн багш нарыг буруушаав
(Мт 23:1–36; Лк 20:45–47)
38Тэр сургаал айлдан
—Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. 39Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд 40бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар илүү хүнд шийтгэл хүлээнэ гэв.
Бэлэвсэн эмэгтэйн өргөл
(Лк 21:1–4)
41Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа. 42Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. 43Есүс шавь нараа дуудаад
—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. 44Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.
Одоогоор Сонгогдсон:
Марк 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: