Марк 13
13
Сүмийн сүйрлийг зөгнөв
(Мт 24:1–2; Лк 21:5–6)
1Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг
—Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд 2Есүс түүнд
—Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
3Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж
— 4Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. 5Есүс тэдэнд
—Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил. 6“Тэр чинь би байгаа юм” хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. 7Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. 8Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.
Хавчлагыг зөгнөв
9Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно.#Мт 10:17–20; Лк 12:11–12 10Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. 11Тэд та нарыг баривчилж, шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урьдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг ярь. Яригч нь та нар бус харин та нарын доторх Ариун Сүнс юм. 12Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. 13Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.#Мт 10:22
Хоосролын бузар
(Мт 24:15–28; Лк 21:20–24)
14Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.#Дан 9:27, 11:31, 12:11 15Дээвэр дээр байгаа нь бүү бууг эсвэл гэрээсээ юм авахаар бүү орог.#Лк 17:31 16Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. 17Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! 18Энэ нь харин өвөл тохиолдохгүйн төлөө залбир. 19Юу гэвэл тэр өдрүүдэд Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.#Дан 12:1; Илч 7:14 20Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм. 21Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл бүү итгэ. 22Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. 23Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт урьдаас бүхнийг хэлэв.
Хүний Хүүгийн залрал
(Мт 24:29–31; Лк 21:25–28)
24Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган,#Иса 13:10; Езк 32:7; Иое 2:10,31, 3:15; Илч 6:12 25одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.#Иса 34:4; Иое 2:10; Илч 6:13 26Тэгээд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна.#Дан 7:13; Илч 1:7 27Дараа нь Тэр тэнгэрэлч нарыг илгээж, сонгогдогсдыгоо дэлхийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.
Инжрийн модноос авах сургамж
(Мт 24:32–35; Лк 21:29–33)
28Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. 29Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн.#13:29 эсвэл цаг айсуй, эхлэхэд бэлэн байна эсвэл Тэр айсуй, ирэхэд бэлэн байна. 30Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 31Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.
Сонор сэрэмжтэй бай
(Мт 24:36–44)
32Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ.#Мт 24:36 33Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ. 34Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг нь оноож мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушааж буй хүнтэй адил юм.#Лк 12:36–38 35Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. 36Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий. 37Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна. “Сэрэмжлэгтүн” гэж хэлэв.
Одоогоор Сонгогдсон:
Марк 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: