Тооллого 28
28
Өдөр бүрийн өргөл
(Гэт 29:38–46)
1Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
— 2Израилийн хөвгүүдэд тушаан, “Та нар товлогдсон цагуудад Миний өргөл, тааламжит үнэр буюу галаар өргөх тахилын хүнсийг авчрахдаа анхаар” гэж тэдэнд хэл. 3Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд өргөх галан тахил энэ юм. Согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн. 4Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн. 5Идээн өргөлд хинийн дөрөвний нэг цохисон тосонд багсарсан ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн. 6Энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм. 7Мөн хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан өргөл байна. Сархдаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд асгана. 8Нөгөө хургыг та нар үдшийн бүрийгээр өргөх ёстой. Үүний хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг та нар ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн.
Амралтын өдрийн өргөл
9Харин Амралтын өдөр согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурил, үүний ундаан өргөлийг өргөгтүн. 10Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна Амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.
Сар бүрийн өргөл
11Сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон өргө. 12Нэг буханд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурил мөн нэг хуцанд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурилыг, 13мөн нэг хурганд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон шатаалт тахилд өргөгтүн. 14Ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын туршид сар бүрийн шатаалт тахил юм. 15Ямаан сүргийн нэг ухныг ЭЗЭНд нүглийн тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөгдөх болой.
Алгасалын өргөл
(Лев 23:5–14)
16Эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Алгасал байна.#Гэт 12:1–13; Дх 16:1–2 17Энэ сарын арван тавны өдөр наадам болох бөгөөд долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой.#Гэт 12:14–20, 23:15, 34:18; Дх 16:3–8 18Эхний өдөр ариун цуглаан болох бөгөөд та нар ямар ч ажил бүү хий. 19Та нар галан тахил болгон согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургаар ЭЗЭНд шатаалт тахил өргө. 20Идээн өргөл нь тосонд багсарсан сайн гурил байна. Энэ нь буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр, 21долоон хурга тусбүрд ефагийн аравны нэг байх юм. 22Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахилд нэг ухныг өргөгтүн. 23Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болох өглөөний шатаалт тахилаас гадна өргөх ёстой. 24Та нар долоон өдрийн туршид өдөр бүр ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахилын хүнсийг ийм маягаар авчрах ёстой. Үүнийг байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөх болой. 25Долоо дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ямар ч ажил хийж болохгүй.
Долоо хоногийн баярын өргөл
(Лев 23:15–22)
26Түүнчлэн анхны үр жимсний өдөр, шинэ ургацаас идээн өргөлийг Долоо хоногуудын баяр дээр ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.#Гэт 23:16, 34:22; Дх 16:9–12 27Та нар ЭЗЭНд хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болгох шатаалт тахилыг өргөгтүн. 28Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, нэг буханд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг, 29долоон хурга тусбүрд аравны нэгийг өргө. 30Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн. 31Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлүүдээс нь гадна өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой.
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 28: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: