Тооллого 29
29
Бүрээдэлтийн өргөл
(Лев 23:23–25)
1Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм. 2Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болох шатаалт тахилыг өргө. 3Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, 4долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргөх болой. 5Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. 6Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.
Эвлэрүүлгийн өргөл
(Лев 23:26–32)
7Энэ долдугаар сарын арванд та нар ариун цуглаан хий. Та нар сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хий.#Лев 16:29–34 8Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр буюу шатаалт тахил өргө. 9Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, 10долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргө. 11Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг эвлэрүүлгийн нүглийн тахил, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөх ёстой.
Майхан баярын өргөл
(Лев 23:33–44)
12Долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цуглаан хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Та нар ЭЗЭНд баярыг долоо хоног тэмдэглэгтүн. 13Та нар үхрийн төл арван гурван бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг ЭЗЭНд галан тахил буюу тааламжит үнэр, шатаалт тахил болгон өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой. 14Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, арван гурван бух тусбүрд ефагийн аравны гурвыг, хоёр хуц тусбүрд аравны хоёрыг, 15арван дөрвөн хурга тусбүрд аравны нэгийг өргө. 16Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
17Хоёр дахь өдөр нь та нар үхрийн төл арван хоёр бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой. 18Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд тогтоолын дагуу тоо ёсоор байх болой. 19Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, эдгээрийн ундаан өргөлөөс гадна өргөх ёстой.
20Гурав дахь өдөр нь согоггүй арван нэгэн бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. 21Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд тогтоолын дагуу тоо ёсоор нь байх болой. 22Нүглийн тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
23Дөрөв дэх өдөр нь согоггүй арван бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. 24Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байх болой. 25Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой.
26Тав дахь өдөр нь согоггүй есөн бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. 27Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд тогтоолын дагуу тоо ёсоор нь байх болой. 28Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
29Зургаа дахь өдөр нь согоггүй найман бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. 30Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байх болой. 31Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлүүдээс нь гадна өргөх ёстой.
32Долоо дахь өдөр нь согоггүй долоон бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө. 33Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байх болой. 34Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.
35Найм дахь өдөр та нар тусгай чуулаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. 36Та нар согоггүй нэг бух, нэг хуц, долоон эр хургаар ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болох шатаалт тахилыг өргөх ёстой. 37Бух, хуц, хургануудад зориулагдсан идээн өргөл болон ундаан өргөлүүд нь тогтоолын дагуу тоо ёсоор байна. 38Нүглийн тахилд нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой.
39Эдгээрийг та нар ам өчгийн өргөл болон сайн дурын өргөлүүдээсээ гадна шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөл мөн эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд товлосон цагуудад авчир” хэмээн хэл гэв.
40Мосед ЭЗЭНий тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд хэлэв.
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 29: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: