Филиппой 2

2
Христийн дарууг дуурайхуй
1Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл,#2:1 эсвэл Ариун Сүнсний өгсөн та нарын дундах нөхөрлөл энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол 2адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ. 3Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, 4хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. 5Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.
6Хэдийгээр Тэрээр
Бурханы дүр байсан ч,
Бурхантай тэгш байхыг#2:6 эсвэл үлдэх
булаах гэсэнгүй, 7харин
Өөрийгөө юу ч үгүй болгон
Боолын дүрийг авч,
хүнтэй адил болжээ.
8Хүн төрхийг олсон Тэрээр
Өөрийгөө мөхөс болгож,
Үхэлд, загалмайн үхэлд хүртэл
дуулгавартай байв.
9Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр
Түүнийг өргөмжилсөн бөгөөд
Алив нэрээс дээд нэрийг
Түүнд соёрхов.
10Энэ нь Есүсийн нэрд
Тэнгэр, газар дээр, газрын доорх#2:10 газрын доорх: Үхэгсдийн сүнс газар доорх харанхуйн ертөнцөд байдаг хэмээн үздэг байв.
бүгд өвдөг сөгдөж,#Иса 45:23 (LXX)
11Бурхан Эцэгийн алдрын төлөө
Есүс Христ бол Эзэн гэж
Хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ.
Ертөнцөд гэрэл мэт гялалзах нь
12Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ. 13Учир нь Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан Өөрөө юм. 14Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ. 15Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм.#Дх 32:5 16Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий зүдэж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. 17Би тахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдсан ч баярлаж, та бүхэнтэй баярлан хөөрнө. 18Үүнчлэн та нар ч баярлаж, надтай баярлан хөөрөөрэй.
Тимот Епафродит хоёр
19Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл байдлыг чинь мэдээд, би бас урамтай байх болно. 20Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай хэн ч надад алга. 21Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг. 22Харин Тимот надтай хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайнмэдээнд үйлчлэн өөрийгөө нотолсныг та нар мэднэ. 23Тиймээс байдлаа ажаад даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна. 24Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна. 25Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгцээнд минь үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь чухал гэж би бодлоо. 26Тэр та бүгдийг үгүйлэн, өвчтэй буйг нь та нар сонссоноос болж шаналсан юм. 27Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж намайг ч бас өршөөв. 28Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бага зовнихын тулд түүнийг яаран илгээлээ. 29Тиймээс түүнийг Эзэн дотор бүхий л баяр хөөрөөр хүлээн ав. Тийм хүмүүсийг хүндлээрэй. 30Яагаад гэвэл тэрээр надад та нарыг нөхөн, эдгээр үйчлэлийг тохинуулахаар амь өрсөн явж Христийн ажлын төлөө үхэх шахсан.

Одоогоор Сонгогдсон:

Филиппой 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү