Сургаалт үгс 11

11
1Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил.
Туухай төгс болбоос Түүнд тааламж.
2Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна.
Дарууд мэргэн ухаан оршино.
3Чигч шударга хүмүүсийг
хоёргүй үнэнч нь удирдах
Бачит хүмүүсийг
худал хуурмаг нь хөнөөх.
4Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй
Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.
5Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшлэх.
Бурууталдаа цөвт нэгэн ойчих.
6Чигч шударга хүмүүсийг зөвт байдал нь аврах.
Зальхай хүмүүс хомхойролдоо баригдах.
7Буруутыг үхэхэд хүлээлт нь ор мөргүй болох.
Хорон муугийн горьдлого нь ч тасрах.
8Зөвт нь зовлон шаналангаас гарч,
Буруут нь түүний оронд орму.
9Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө.
Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
10Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах.
Буруутууд мөхөхөд уухай хадаах.
11Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшлэх.
Буруутуудын ам түүнийг доош нураах.
12Хөршдөө зэвүүцэгч нь ухвар мөчид.
Ухаан бодролтой хүн дуугүй.
13Илүү үгтэн нууцыг задруулах.
Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
14Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх.
Харин олон зөвлөхтэй аваас аврагдах.
15Гаднын хүний төлөө батлан даах нь
гай гамшиг авчрах.
Үүнээс зайлсхийгч нь аюулгүй суух.
16Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах.
Шаргуу дайчин эр баялгийг олох.
17Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ.
Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ.
18Буруут нь хуурмаг хонжоо олно.
Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ.
19Зөвийг тууштай дагавал амийг.
Буруу мууг мөшгөвөл үхлийг.
20Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол
Гэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг.
21Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай.
Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.
22Үзэсгэлэнтэй атлаа ухваргүй эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.
23Зөвтийн хүсэл зөвхөн сайныг.
Буруутын горьдлого уур хилэнг.
24Харамгүйгээр тараах хүн арвижих.
Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох.
25Ерөөлийн хүн тосон чөмөглөх.
Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах.
26Үр тариагаа нууцалдаг нэгнийг хүмүүс зүхнэ.
Үүнийгээ харин худалдагчийн толгой дээр ерөөл оршино.
27Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох.
Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх.
28Зөөрөндөө найдагч нь зулгарах.
Зөвт нь навч адил дэлгэрэх.
29Гэртээ лай таригч салхийг өвлөнө.
Мунхаг нь мэргэн зүрхтний боол болно.
30Зөвт хүний үр жимс нь амийн мод.
Мэргэн хүн бусдыг өөртөө татах.
31Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол
Буруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!#1Пт 4:18

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү