Дуулал 53
53
Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Махалатын дагуу. Давидын маскил.
1Мунхаг нэгэн зүрхэндээ
“Бурхан байдаггүй” гэдэг.
Тэд завхарцгааж
Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн.
Сайныг үйлддэг хүн алга.#Ром 3:10–12
2Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.
3Тэд бүгд уруудан гажиж, бүгд адилхан завхарцгаасан.
Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.
4Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад
Бурханыг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч эдэнд мэдлэг байна уу?
5Айхаар юм алга атал
Тэд үлэмж ихээр айж чичрэх болно.
Чамайг бүслэгчдийн ясыг
Бурхан тараасан.
Бурхан тэднийг түлхсэн тул
Чи тэднийг ичгүүр болгосон.
6Израилийн аврал
Сионоос гарах болтугай!
Бурхан, олзлогдсон хүмүүсээ
эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан, Израиль баярлана.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 53: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.