Дуулал 54
54
Дэмжлэг эрсэн залбирал
Удирдаачид. Чавхдаст хөгжимд. Зифчүүд Саулд “Давид бидний дунд нуугджээ” гэх үеийн Давидын маскил.
1Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч,
Хүч чадлаараа намайг нотолж өгөөч.
2Бурхан, залбирлыг минь сонсооч.
Амны минь үгст чих тавиач.
3Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд
Хэрцгий хүмүүс амийг минь эрж байна.
Тэд Бурханыг урдаа залдаггүй хүмүүс юм. Села
4Харагтун, Бурхан миний туслагч
Эзэн бол амийг минь тэтгэгч
5Тэрээр буцаана, дайснуудад минь ёрын мууг буцаана.
Үнэн дотроо тэднийг устгаач.
6Би сайн дурын тахилыг Танд нядлан тахина.
ЭЗЭН, Таны нэр сайн учир
би магтана.
7Тэр намайг зовлон шаналан бүгдээс аварсан бөгөөд
Би дайснуудаа нүдээрээ харсан.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 54: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.