Дуулал 69:13-18

Дуулал 69:13-18 АБ2013

ЭЗЭН, залбирал минь тааламжтай цагт Танд хандана. Бурхан, хайр энэрлийнхээ аугаагаар Авралынхаа үнэнээр надад хариулаач! Намгаас татан гаргаж, Намайг бүү живүүлээч, Үзэн ядагсад хийгээд Усны гүнээс намайг авраач! Усны үерт намайг үл автуулж, Гүн усанд эс залгиулж, Нүхний амыг ч дээр минь Бүү хаагдуулаач! ЭЗЭН, хайр энэрэл тань сайн учир Хариулаач надад. Өршөөлийнхөө үлэмжээр над уруу эргэж, Зарцаасаа нүүрээ бүү нуугаач. Учир нь би хавчлага дунд байна. Надад даруйхан хариулаач! Сэтгэлд минь ойртон ирж, Түүнийг авраач ээ! Дайснуудын минь учир Намайг золиоч!