Дуулал 86:11-17

Дуулал 86:11-17 АБ2013

Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд Зүрхийг минь нэгтгээч! Бурхан ЭЗЭН минь, Бүх зүрхээрээ Танд би талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан. Өө Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож, Хүчирхийлэгчдийн бүлэглэл Амийг минь хайсан бөгөөд Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй. Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм. Над уруу эргэж, намайг нигүүлсээч! Өөрийн зарцад хүчээ өгч, Шивэгчнийхээ хүүг авраач! Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд Сайны тэмдгийг надад үзүүлээч! Учир нь ЭЗЭН Та Надад туслан намайг тайвшруулсан.