ДУУЛАЛ 86:11-17
ДУУЛАЛ 86:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч. Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан Таны хайр энэрэл аугаа бөгөөд Та миний сүнсийг Үхэгсдийн орны гүнээс аварсан. Өө, Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож, Хүчирхийлэгч хүмүүсийн бүлэглэл миний амийг хайсан бөгөөд Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй. Харин ЭЗЭН Та бол өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм. Над уруу эргэж, намайг нигүүлсээч. Өөрийн зарцад Өөрийн хүчийг өгч, Шивэгчнийхээ хүүг авраач. Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд Сайны төлөөх тэмдгийг надад үзүүлээч. Учир нь ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан.
ДУУЛАЛ 86:11-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд Зүрхийг минь нэгтгээч! Бурхан ЭЗЭН минь, Бүх зүрхээрээ Танд би талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан. Өө Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож, Хүчирхийлэгчдийн бүлэглэл Амийг минь хайсан бөгөөд Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй. Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм. Над уруу эргэж, намайг нигүүлсээч! Өөрийн зарцад хүчээ өгч, Шивэгчнийхээ хүүг авраач! Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд Сайны тэмдгийг надад үзүүлээч! Учир нь ЭЗЭН Та Надад туслан намайг тайвшруулсан.