Дуулал 95
95
Магтаал ба дуулгаврын уриа
1Ирэгтүн, ЭЗЭНд
баясалтайгаар дуулцгаан
Авралынхаа хаданд
баяртайгаар хашхирцгаая!
2Түүний өмнө талархалтайгаар ирж,
Түүнд дууллуудаар
баяртайгаар хашхирцгаая!
3ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд
Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.
4Дэлхийн гүн газрууд
Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын оройнууд ч бас Түүнийх.
5Далай ч Түүнийх
Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч хэлбэржүүлсэн.
6Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө
мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!
7Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд
Бид Түүний бэлчээрийн ард түмэн,
Түүний мутрын хонин сүрэг юм.#Евр 3:15, 4:7 #Евр 3:7–11
Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол
8Мерибад болсны адил,
Цөлд Массагийн өдөр болсны адил та нар зүрхээ бүү хатууруул.#Гэт 17:1–7; Тоо 20:2–13
9“Үйлсийг минь харсан хэрнээ
Та нарын эцэг өвгөд Намайг дөчин жилийн турш шалгаж сориход
10Би тэр үеийнхэнд цухалдаж,
Тэд зүрхэндээ төөрөлддөг,
Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.
11Тиймээс Би хилэн дотроо
Амралт уруу минь тэд эс орно хэмээн андгайлсан”#Тоо 14:20–23; Дх 1:34–36, 12:9–10; Евр 4:3–5
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 95: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.