Дуулал 96
96
Шүүлтийн ЭЗЭНийг магтъя
1ЭЗЭНд шинэ дууг дуулцгаа.
Бүх газар дэлхий ЭЗЭНд дуулагтун!
2ЭЗЭНд дуулж,
Түүний нэрийг магтагтун!
Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун!
3Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж,
Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун!
4Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн.
Мөн бүх бурхдаас дээгүүр
Түүнээс эмээгтүн!
5Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм.
Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ.
6Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий.
Түүний ариун газарт хүч чадал, үзэсгэлэн бий.
7Ард түмнүүдийн ургууд аа,
ЭЗЭНд өргөгтүн,
ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн!#Дуу 29:1–2
8Нэрд нь дүйцэх яруу алдрыг
ЭЗЭНд өргөгтүн.
Өргөлөө авчран Түүний өргөөний хашаанд ирэгтүн!
9Ариун хүндэтгэл дунд#96:9 Түүнийг үзэгдэх үед нь эсвэл магтаалын хувцастай
ЭЗЭНд мөргөгтүн!
Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн!
10Үндэстнүүдийн дунд
“ЭЗЭН бол Хаан,
Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.
Тэрээр хүмүүсийг чигч шударгааар шүүнэ” хэмээн хэлцгээ!
11Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг!
Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг!
12Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг.
Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна.
13Учир нь Тэр ирж байна,
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг үнэнээрээ шүүнэ.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 96: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.