Илчлэл 1
1
Оршил ба мэндчилгээ
1Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд 2тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. 3Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.#1:3 цаг: Энэхүү номд бичигдсэн зүйлс болох цаг гэсэн үг.
4Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс#Гэт 3:14; Илч 4:5 5бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай.
Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж,#Иса 55:4; Дуу 89:27 6биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен.#Гэт 19:6; Илч 5:10 7Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.#Дан 7:13; Мт 24:30; Мк 13:26; Лк 21:27; 1Тс 4:17; Зех 12:10; Иох 19:34,37
8Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.#Илч 22:13; Гэт 3:14
Христийн үзэгдэл
9Есүс доторх зовлон зүдүүр, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байлаа. 10Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож,
— 11Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
12Надтай ярьсан дуу хэнийх болохыг үзэхээр би эргэн харахдаа долоон алтан дэнг үзлээ. 13Урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн дэнгүүдийн дунд байлаа.#Дан 7:13, 10:5 14Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дөл адил,#Дан 7:9, 10:6 15хөл нь зууханд улайсгаж өнгөлсөн хүрэл адил, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа.#Езк 1:24, 43:2 16Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.
17Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад
—Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөд#Иса 44:6, 48:12; Илч 2:8, 22:13 18амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий. 19Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн. 20Чиний харсан, баруун мутарт минь буй долоон од болоод долоон алтан дэнгийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэрэлч бөгөөд долоон дэн нь долоон чуулган юм.
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: