Илчлэл 2
2
Ефес дэх чуулганд
1Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.
2«Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл, тэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг тэвчдэггүйг, мөн өөрсдийгөө элч нар хэмээдэг ч, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ. 3Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, үл цуцав. 4Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. 5Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно. 6Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. 7Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”#Эх 2:9; Илч 22:2; Езк 28:13, 31:8 (LXX)
Смирна дахь чуулганд
8Смирна дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Эхэн ба Эцэс, үхсэн байгаад амилсан Нэгэн ийнхүү айлдаж байна.#Иса 44:6, 48:12; Илч 1:17, 22:13
9«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ. 10Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр зовлон ирнэ. Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө. 11Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.»”#Илч 20:14, 21:8
Пергам дахь чуулганд
12Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна.
13«Чиний хаана нутагладгийг Би мэднэ. Тэнд чинь Сатаны сэнтий байдаг ч чи Миний нэрийг хадгалж, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний итгэмжит гэрч Антипын өдрүүдэд ч надад итгэдгээ үгүйсгээгүй билээ. 14Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.#Тоо 22:5,7, 31:16; Дх 23:4; Тоо 25:1–3 15Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. 16Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. 17Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”#Гэт 16:14–15, 16:33–34; Иох 6:48–50; Иса 62:2, 65:15
Туатейр дахь чуулганд
18Туатейр дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Галын дөл адил нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй Бурханы Хүү ийнхүү айлдаж байна.
19«Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн үйл чинь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ. 20Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн.#1Ха 16:31; 2Ха 9:22,30 21Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна. 22Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана. 23Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.#Дуу 7:9; Иер 17:10; Дуу 62:12 24Харин Туатейрт буй бусад, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь хэлдгээр “Сатаны гүн юмсыг мэддэггүй” та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. 25Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь. 26Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө.#Дуу 2:8–9 (LXX) 27Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн шавар савнуудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. 28Би түүнд үүрийн цолмонг өгнө. 29Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: