Илчлэл 3
3
Сардей дахь чуулганд
1Сардей дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Нэгэн ийнхүү айлдаж байна.
«Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ. 2Сэргэг байж, үхэх гэж буй үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Бурханы минь өмнө чиний үйлс гүйцэлдсэнийг Би эс олов. 3Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийгээ сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт чам дээр очихыг минь чи мэдэхгүй.#Мт 24:43–44; Лк 12:39–40; Илч 16:15 4Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд зохистой учир Надтай хамт цагаан хувцастай алхах болно. 5Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.#Гэт 32:32–33; Дуу 69:28; Илч 20:12; Мт 10:32; Лк 12:8 6Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”
Филаделфи дахь чуулганд
7Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.#Иса 22:22; Иов 12:14
8«Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. 9Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.#Иса 49:23, 60:14, 43:4 10Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. 11Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. 12Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. #Илч 21:2; Иса 62:2, 65:15 13Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”
Лаодик дахь чуулганд
14Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн#3:14 эсвэл Захирагч үүнийг айлдаж байна.#Сур 8:22
15«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. 16Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана. 17Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. 18Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе. 19Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.#Сур 3:12; Евр 12:6 20Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно. 21Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно. 22Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун»” гэв.
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: