Илчлэл 4
4
Тэнгэрлэг мөргөл
1Эдгээрийн дараа би хартал, нээлттэй нэгэн үүд тэнгэрт байлаа. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу
—Нааш гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ. 2Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, тэнгэрт сэнтий, сэнтийд Залрагч байв.#Езк 1:26–28, 10:1 3Залрагч нь хаш чулуу ба молор адил дүртэй аж. Маргад мэт үзэгдэх солонго сэнтийг хүрээлжээ. 4Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа. 5Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон сүнс болох долоон бамбар сэнтийн өмнө асаж байв.#Гэт 19:16; Илч 8:5, 11:19, 16:18; Езк 1:13; Илч 1:4; Зех 4:2 6Сэнтийн өмнө болор адил, шилэн мэт тэнгис байлаа.
Сэнтийн дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ.#Езк 1:5,10,22, 10:14 7Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь бух адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв. 8Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр
—Байсан, байгаа,
мөн хожим ирэх
Төгс хүчит Эзэн Бурхан
Ариун, ариун, ариун
хэмээн хэлэх аж.#Езк 1:18, 10:12; Иса 6:2–3
9Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд 10хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд
11—Бидний Эзэн бөгөөд
Бурхан минь,
Алдар, хүндэтгэл, хүчийг
Та авах нь зохистой.
Учир нь Та бүх юмсыг
бүтээсэн билээ.
Таны хүслийн улмаас
Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд
бүтээгдсэн юм гэх ажээ.
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: