1 ТЕСАЛОНИК 3
3
1Тиймээс бид үүнийг цаашид тэвчиж чадахаа больж, өөрсдөө Афинд үлдэх нь дээр юм гэж бодоод, 2Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, бидний дүү Тимотыг та нарын итгэлийн тухайд та нарыг урамшуулан, батжуулахын тулд явуулсан. 3Тэгснээр эдгээр зовлонгоор хэн ч үймүүлэгдэхгүй юм. Учир нь бид үүний тулд л заяагдсаныг та нар өөрсдөө мэднэ. 4Учир нь бид та нартай байх үедээ бид зовлон эдлэх гэж байна хэмээн урьдчилж хэлсээр байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү болж өнгөрлөө. 5Тиймээс би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. Тэгээд соригч та нарыг сорьж, бидний хөдөлмөр дэмий хоосон зүйл болсон байх вий хэмээн айсандаа та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм.
6Харин Тимот та нарын тэндээс сая ирээд, та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг, мөн та нарын биднийг үргэлж сайнаар дурсан, бид та нарыг харахсан гэж хүсдэгийн адил та нарын мөн биднийг харахсан гэж хүсдэгийг чинь бидэнд дуулгав. 7Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нарын талаар тайтгарав. 8Учир нь та нар Эзэний дотор баттай зогсдог байх аваас эдүгээ бид амьд байна. 9Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ? 10Бид та нарын нүүр царайг харж, итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн хэмээн өдөр шөнөгүй үлэмж хичээнгүйгээр залбирч байна.
11Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар уруу очих замыг маань заах болтугай. 12Бид та нарын төлөө байдаг шиг, Эзэн та нарыг бие биеэ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бялхуулах болтугай. 13Ингэснээр бидний Эзэн Есүс Өөрийн бүх ариун хүмүүстэй хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө ариун байдал дотор Тэр та нарын зүрхийг гэм зэмгүй гэж батлах юм.[Амен].
Одоогоор Сонгогдсон:
1 ТЕСАЛОНИК 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society